1 A NEW OIL STORAGE FACILITY WITH A CAPACITY OF 16,000 CUBIC METERS HAS BEEN PUT INTO OPERATION IN MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/09/24      2 RUSSIA, MONGOLIA FORM WORKING GROUP TO EXAMINE FEASIBILITY OF A WESTERN RAIL CORRIDOR WWW.RUSSIASPIVOTTOASIA.COM PUBLISHED:2026/09/24      3 MONGOLIA SUBMITS CANDIDACY FOR UN SECURITY COUNCIL NON-PERMANENT SEAT FOR 2048–2049 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/24      4 ‘GASOLINE DISRUPTION MAY LAST 2 TO 3 YEARS’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/24      5 MONGOLIA, AUSTRALIA DISCUSS INCREASING OYU TOLGOI RETURNS AND LOCALIZING TECHNOLOGY WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/24      6 PLAN PRESENTED TO REACH USD 5.5 BILLION FOREIGN INVESTMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/23      7 COAL PYROLYSIS PLANT TO BE BUILT IN BAGANUUR THROUGH PUBLIC-PRIVATE PARTNERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/23      8 TEMUULEN APPOINTED MINISTER OF JUSTICE AND INTERNAL AFFAIRS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/23      9 MONGOLIAN HERDERS ENLIST NEW TECH AGAINST HARSHER, DRIER CLIMATE WWW.FRANCE24.COM PUBLISHED:2026/09/23      10 PETRO MATAD HALTS MONGOLIAN OIL PRODUCTION AMID ONGOING DISPUTE WITH PETROCHINA WWW.PLUANG.COM PUBLISHED:2026/09/23      ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАГЧИД 2,779 ХҮНД 211.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/24     ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТҮҮД 7-8 ЖИЛ ХҮЛЭЭХ ООЧЕР ҮҮСЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/24     ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/24     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/24     Т.ДОРЖХАНД: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ, ДАТА ТӨВ ЗЭРЭГ 5 САЛБАРТ ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ БОДЛОГО БАРИМТАЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     Ц.САНДАГ-ОЧИР: 2028 ОНД 600 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ЗҮТГҮҮР, ВАГОНЫ ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫГ 3.4 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨРГӨТГӨНӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ШИНЭ БОДЛОГО МОНГОЛД ЭЕРГЭЭР НӨЛӨӨЛЖ МАГАДГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     МОНГОЛ УЛСАД НЭГ САЯ ГАРУЙ АЙЛ ӨРХ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав.

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ой энэ онд тохиож байгааг Ерөнхийлөгч онцолж, Монгол Улсын олон талт системд итгэх итгэл ямагт НҮБ-д түшиглэж ирснийг тэмдэглэлээ. Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн дэвшүүлсэн “НҮБ-80” санаачилгыг Монгол Улс талархан дэмжиж буйг нотлов.  

Монгол Улс НҮБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй санаачилга, үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, түүний дотор НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буйг онцолж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

Хүн төрөлхтний түүхэнд хосгүй үүрэг гүйцэтгэсэн Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсын НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд оруулж ирсэн хувь нэмэр, үр нөлөөг Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өндөр үнэллээ. Мөн бүс нутаг болон олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцолж,  хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхээ илэрхийлэв.

Монгол Улс НҮБ-ын хүрээнд олон чухал санал санаачилга дэвшүүлэхийн зэрэгцээ олон улсын хурлуудыг эх орондоо зохион байгуулж, энхийг сахиулах ажиллагаанд манлайлан, даян дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улс, НҮБ-ын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2022 онд манай улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Энэ айлчлал Монгол Улс нутаг дэвсгэрээ “цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байлаа. 

Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Улаанбаатар хотноо НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг дэмжихээ илэрхийлсэн юм.

Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэний 65 жилийн ой 10 дугаар сард тохионо. Гишүүн болсон нь манай улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсны зэрэгцээ гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий болгосон түүхтэй.  

Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулсан байна.  Өдгөө,

“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,

“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,

“Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”,

“Бичиг үсгийн боловсролын тухай”,

“Ардчиллын боловсролын тухай” тогтоолын төслийг хоёр жил тутам хэлэлцүүлэн батлуулдаг.  

Мөн “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай”, “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай”, “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг батлуулжээ.  



Нийтэлсэн огноо2026-09-24