Хөрөнгө оруулагчдын гомдол шийдвэрлэлтийг хөрөнгө оруулалт, худалдааны газарт шилжүүллээ www.gogo.mn
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор хөрөнгө оруулагчдын гомдол шийдвэрлэлтийг хөрөнгө оруулалт, худалдааны газарт шилжүүллээ
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв”-д зохион байгуулж буй “Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмжит 7 хоног” арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2026.09.24/ “Хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдэвт арга хэмжээ болов.
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нээлтийн үг хэлж, “Засгийн газар эдийн засгийн төрөлжилтийг тогтвортой хадгалах, өгөөжийг өрхийн хаалгаар оруулахад онцгойлон анхаарч байгааг онцоллоо.
Мөн, Эдийн засаг, хөгжлийн яам дэргэдээ “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийг байгуулан амжилттай ажиллаж, өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдын гомдол санал бүрийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж ирснийг тодотголоо.
Нийтэлсэн огноо2026-09-24





