1 A NEW OIL STORAGE FACILITY WITH A CAPACITY OF 16,000 CUBIC METERS HAS BEEN PUT INTO OPERATION IN MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/09/24      2 RUSSIA, MONGOLIA FORM WORKING GROUP TO EXAMINE FEASIBILITY OF A WESTERN RAIL CORRIDOR WWW.RUSSIASPIVOTTOASIA.COM PUBLISHED:2026/09/24      3 MONGOLIA SUBMITS CANDIDACY FOR UN SECURITY COUNCIL NON-PERMANENT SEAT FOR 2048–2049 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/24      4 ‘GASOLINE DISRUPTION MAY LAST 2 TO 3 YEARS’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/24      5 MONGOLIA, AUSTRALIA DISCUSS INCREASING OYU TOLGOI RETURNS AND LOCALIZING TECHNOLOGY WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/24      6 PLAN PRESENTED TO REACH USD 5.5 BILLION FOREIGN INVESTMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/23      7 COAL PYROLYSIS PLANT TO BE BUILT IN BAGANUUR THROUGH PUBLIC-PRIVATE PARTNERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/23      8 TEMUULEN APPOINTED MINISTER OF JUSTICE AND INTERNAL AFFAIRS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/23      9 MONGOLIAN HERDERS ENLIST NEW TECH AGAINST HARSHER, DRIER CLIMATE WWW.FRANCE24.COM PUBLISHED:2026/09/23      10 PETRO MATAD HALTS MONGOLIAN OIL PRODUCTION AMID ONGOING DISPUTE WITH PETROCHINA WWW.PLUANG.COM PUBLISHED:2026/09/23      ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАГЧИД 2,779 ХҮНД 211.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/24     ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТҮҮД 7-8 ЖИЛ ХҮЛЭЭХ ООЧЕР ҮҮСЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/24     ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/24     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/24     Т.ДОРЖХАНД: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ, ДАТА ТӨВ ЗЭРЭГ 5 САЛБАРТ ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ БОДЛОГО БАРИМТАЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     Ц.САНДАГ-ОЧИР: 2028 ОНД 600 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ЗҮТГҮҮР, ВАГОНЫ ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫГ 3.4 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨРГӨТГӨНӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ШИНЭ БОДЛОГО МОНГОЛД ЭЕРГЭЭР НӨЛӨӨЛЖ МАГАДГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23     МОНГОЛ УЛСАД НЭГ САЯ ГАРУЙ АЙЛ ӨРХ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ипотекийн зээлийн хүсэлтүүд 7-8 жил хүлээх оочер үүсчээ www.news.mn

Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг 2027 онд 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 16 мянга орчим иргэнийг хөнгөлөлттэй зээл болон хамтын өмчлөл, түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулахаар тооцоолжээ. Засгийн газар шинээр татсан эх үүсвэрийн эхний таван жилийн свопын зардлын таван нэгж хувь болон зээл авсан иргэний эхний гурван жилийн зээлийн хүүгийн зургаан нэгж хувийг хариуцан төлөх гэнэ.

Энэ хүрээнд 2027 оны төсвийн төсөлд ипотекийн зээлд зарцуулахаар 198 тэрбум төгрөгийг тусгажээ.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж мэдээлэл өгөхдөө "Засгийн газраас ирэх онд 1.8 их наяд төгрөг буюу 500 сая ам.долларыг хувийн хэвшилтэйгээ хамтран босгож, Монголбанкинд өгнө. Одоо бэлэн барьсан 20 мянган байр бий. Нөгөө талдаа ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 45 мянган өрх байна. Энэ хүмүүсийг холбож өгөх гүүрийг бий болгох шаардлагатай" гэсэн юм. Харин Монголбанкнаас ипотекийн зээл хүсэгчдийн бүх хүсэлтийг цахимжуулж, ил тод нээлттэй болгоно гэдгийг онцолж байв. Ингэснээр тухайн зээлдэгч өөрийн хүсэлтийн оочер дарааллаа харж, хэдээр урагшилж байгаагаа мэдэх боломж бүрдэх аж.

"ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ 7.9 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЧИХООД БАЙНА"

Энэ тухай Монголбанкны Дотоод зах зээлийн үйл ажиллагааны хэлтсийн захирал Б.Мөнхзул мэдээлэл өгөхдөө "Орон сууцны санхүүжилттэй холбоотой Монголбанкны дэвшүүлж байгаа бодлого бол богино хугацааны буюу журамд орж байгаа өөрчлөлт, цаашдаа урт хугацааны буюу хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн тусгайлсан банкны асуудлыг Засгийн газар, УИХ-тай хамтран өргөн барьж, шийдүүлэхээр үе шаттай ажиллаж байна. Одоогийн байгаа тодорхой хэмжээтэй санхүүжилтийг хэрхэн зах зээлд хүртээмжтэй хүргэх вэ гэдэг дээр чиглэж байна. Өөрөөр хэлбэл, энэ хүртэл явж ирсэн хөтөлбөр нь зах зээлийн хүүгээс гурав дахин бага буюу ойролцоогоор зургаан хувийн хүүтэй ийм санхүүжилтээр эрэлтийг хангах гэж оролдож байна. Энэ нь өөрөө урт хугацааны шийдэл болж чадахгүй. Яагаад гэхээр хямд үнэтэй бүтээгдэхүүн болгонд маш их оочер дугаар үүсдэг. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн эцсийн байдлаар 2026 оны есдүгээр сарын 18-ны байдлаар нийт хөтөлбөрт хандсан зээлийн хүсэлт 7.9 их наяд төгрөг болчихоод байна.

Нэг жилд нэг их наяд төгрөгийн санхүүжилт гэж тооцоолбол 7-8 жил хүлээх оочер үүсээд байна. Энэ оочер цаашид ч улам өсөх хандлагатай байна.

Энэ өндөр эрэлтийг хэрхэн үр дүнтэй хангах вэ гэдэгт чиглэн ажиллаж байна. Ингэхдээ хүүг нь зах зээлийн хүүд дөхүүлж, 6 хувийг 8, 10, 12, 14, 16 зэргээр шаталж, хэрэглэгчийн өөрийнх нь нөхцөл байдалд тохирсон байдлаар хүүг тогтоодог болно. Тодруулбал, орон нутагт орон сууц авахаар бол 6 хувь, анх удаа орон сууц авч байгаа бол 2 хүртэл хувиар хөнгөлөх гэх мэт зохицуулалтыг хийнэ гэсэн үг. Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийг УИХ-д өргөн барьж, хаврын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Тэгэхээр энэ намрын чуулганаар хуулийг эцэслэн батлах болов уу гэж хүлээж байна. Дээрх хуулийн баталбал ипотекийн зээлийг олон нийтийн хэлэлцүүлэг дунд оруулж, Засгийн газар төсвөө хэлэлцэхдээ давхар хэлэлцэх боломж бүрдэнэ" гэсэн юм.

ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН ТОО 6.4 ХУВИАР ӨСЧЭЭ

Өнгөрсөн 2013 оноос ипотекийн зээл олгож эхэлснээс хойш нийтдээ  11 их наяд төгрөгийн 144 мянган өрх уг зээлд хамрагджээ. Хөтөлбөрийн санхүүжилтийн 80 хувийг Хуримтлалын сан болон Монголбанкны эх үүсвэрээр олгодог бол арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээсээ 20 хувийг олгодог бөгөөд жилд ойролцоогоор нэг их наяд орчим төгрөгийг зарцуулдаг байна.

Тоон статистикаас харвал, Монгол Улсын өрхийн тоо жилд 20 мянга орчмоор нэмэгддэг байна. Харин сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт саарсантай холбоотойгоор энэ тоо 16 мянга болж буурчээ.

Насжилтаар нь авч үзвэл, 18-34 нас буюу шинээр гэр бүл зохиож байгаа өрхийн тоо сүүлийн таван жилд 6.4 хувиар өссөн. Энэ мэт тоон үзүүлэлтээс харахад, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эрэлт улам нэмэгдэх төлөвтэй байна.

Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ



Нийтэлсэн огноо2026-09-24