Гадаадын банкны оролцоог дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгоно www.gogo.mn
Үндсэн чиглэлийн төсөлд үнийн тогтвортой байдал болон банкны салбарын тогтвортой байдлыг хангах хоёр бүлгийн хүрээнд нийт 17 бодлогын арга хэмжээг тусгажээ.
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлд "Банкны салбарын тогтвортой байдлыг хангах" хүрээнд:
Банкны салбарын өрсөлдөөн, засаглал, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхийн тулд гадаадын банкны оролцоог дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгож, Базелын хорооны стандартуудыг үе шаттай нутагшуулна.
Чанаргүй зээлийг шүүхийн бус журмаар шийдвэрлэх болон чанаргүй зээлийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлснээр активын чанарыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлнэ.
Цахим залилан, санхүүгийн луйврын эрсдэл нэмэгдэж буй нөхцөлд байгууллага хоорондын шуурхай мэдээлэл солилцоо, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлж, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаална.
"Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл"-ийн төсөлтэй ЭНД дарж танилцана уу.
Нийтэлсэн огноо2026-10-12





