1 MONGOLIA 'BB-' LONG-TERM RATING AFFIRMED; OUTLOOK STABLE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/11      2 INSIDE THE LUXURY RESORT MONGOLIA’S FUEL CRISIS NEVER REACHED WWW.INTPOLICYDIGEST.ORG PUBLISHED:2026/10/11      3 WORLD'S MOST EXPENSIVE MONGOLIAN FALCON SELLS FOR RECORD SR1.4 MILLION AT SAUDI AUCTION WWW.GULFNEWS.COM PUBLISHED:2026/10/11      4 FIRST 87 KM OF BAGAKHANGAI-KHUSHIG VALLEY-EMEELT RAILWAY COMPLETED WWW.MONSTAME.MN PUBLISHED:2026/10/11      5 ULAANBAATAR PROPOSES CUTTING TAX RATES ON SIX TYPES OF SERVICES BY 50% WWW.MONSTAME.MN PUBLISHED:2026/10/11      6 PROFESSIONAL HUNTING TEAMS TO BE DEPLOYED IN BEAR-RISK AREAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/11      7 ANCIENT DNA LINKS ATTILA’S HUNS TO THE ELITE OF A LOST MONGOLIAN EMPIRE WWW.ZMESCIENCE.COM PUBLISHED:2026/10/11      8 UN TALKS IN MONGOLIA EXPOSE GROWING DROUGHT CRISIS AS CLIMATE IMPACTS WORSEN WWW.THESTAR.COM.MY PUBLISHED:2026/10/08      9 SINGAPORE AND MONGOLIA TO ACCEPT CARBON CREDIT PROJECT APPLICATIONS FROM 30 OCTOBER 2026 WWW.INDEXBOX.IO PUBLISHED:2026/10/08      10 BEAR KILLS MAN IN MONGOLIAN CAPITAL AS SIGHTINGS RISE WWW.STRAITSTIMES.COM PUBLISHED:2026/10/08      ЭКСПОРТ 51.2 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     БЕНЗИНИЙ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМААРЧ ИНФЛЯЦ 12.9 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     Н.УЧРАЛ: БИДНИЙ СОНГОСОН ЗАМ ЗӨВ ГЭДГИЙГ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД БАТАЛЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     БААВГАЙ ОРЖ ИРЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙРШЛУУДАД МЭРГЭЖЛИЙН АНЧДЫН БАГ АЖИЛЛУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭР ЦОГЦОЛБОРЫН ДЭД БҮТЦИЙН 70 ХУВИЙГ ХИЙГЭЭД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/11     ЧУЛУУН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 82.3 САЯ ТОННД ХҮРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     УБТЗ-ЫН ТЭЭВЭРЛЭСЭН АЧАА ӨНГӨРСӨН ОНООСОО ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08     Ж.ЭНХБАЯР: ТАВАНТОЛГОЙН ДЦС-ЫГ ХУРДАН БАРИАД, БОГИНО ХУГАЦААНД БУЦААЖ ӨГӨХ ШАЛГУУРААР ХУВИЙН ХЭВШЛҮҮДИЙГ УРАЛДУУЛНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Н.Учрал: Бидний сонгосон зам зөв гэдгийг олон улсын байгууллагууд баталж байна www.itoim.mn

Дэлхийн гурван агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “тогтвортой” хэмээн дүгнэснийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдээллээ.
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “S&P Global Ratings” агентлаг Монгол Улсын 2026 оны зээлжих зэрэглэлийг “BB-, Тогтвортой” гэж дүгнэжээ. Түүнчлэн өнгөрсөн тав болон наймдугаар сард “Fitch Ratings” “B+, Тогтвортой”, “Moody’s Investors Service”  байгууллага “B1, тогтвортой гэж үнэлж байсан юм.
Ерөнхий сайд Н.Учрал: Энэхүү дүгнэлт нь бидний сонгосон зам зөв гэдгийг баталсан дэлхийн итгэлцэл юм. Манай улс сахилга бат хариуцлагаа дээшлүүлж, эдийн засгаа эрүүлжүүлэх зөв зам дээрээ ирж байна. Түлш шатахууны доголдол, хомсдол, үнийн өсөлт бол хөлөг онгоцны тавцанг мөргөх түр зуурын далайн давлагаа юм. Монгол Улс ижил түвшний эдийн засагтай улсуудаас өндөр хурдтай урашилж байна. Энэ жилийн УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн тодотгол, ирэх жилийн төсөв нэг төсөвтэй байхын тод илэрхийлэл болсон. Олон жил төсвөөс гадуур явж ирсэн Төрийн өмчит компанийн цэвэр ашгийг нэгдсэн төсөвтөө багтааж өрхийн орлогыг баталгаажуулах шинэ жишгийг тогтоож байна. Шинээр батлагдсан Татварын хуулийг хэрэгжүүлснээр хамгийн багадаа 15 мянган шинэ ажлын байр бий болох бололцоотой. 17 жилийн дараа Оюу толгойн ногдол ашгийг авахаар харилцан тохиролцож, ирэх оны төсөвт тусгасан. Ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлнэ. Ирэх долоо хоногоос олон  нийтийн дунд нээлттэй санал асуулга явуулж баялгийн  эзэн  иргэн бүрийн саналыг тусгахаар зорьж байна.
Сангийн сайд З.Мэндсайхан: Зээлжих зэрэглэлийг ингэж үнэлсэн нь олон улсад, хөрөнгө оруулагчдад өгч байгаа хамгийн том мсж гэж ойлгох хэрэгтэй. Эдийн засгийг солонгоруулах хэрэгтэй гэж ярьдаг. Үүнийг ажил хэрэг болгоход тулгамдаж байгаа асуудлын нэг нь эрчим хүчний салбарын хөгжил. Иймээс Оюу толгойн ногдол ашгийн 2 их наядыг эрчим хүч, дулааны асуудлаа шийдэх зорилгоор 2027 оны төсөвт тусгасан. Суурь дэд бүтцийн асуудлаа шийдэж байж цаашид эдийн засгаа улам тэлэх солонгоруулах суурийг тавина гэв.

Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ

Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-10-11