1 SAUDI ENERGY MINISTER SIGNS MOUS ON ENERGY COOPERATION WITH MONGOLIA, TANZANIA, CYPRUS, AND MAURITIUS WWW.ENGLISH.AAWSAT.COM PUBLISHED:2026/10/13      2 FIRE IN MONGOLIA APPROACHES CHINA'S BORDER, 2,000 FIREFIGHTERS MOBILIZED WWW.ECNS.CN PUBLISHED:2026/10/13      3 MONGOLIA THANKS INDIA FOR UNWAVERING SUPPORT FOR ITS FIRST-EVER OIL REFINERY WWW.NEWSONAIR.GOV.IN PUBLISHED:2026/10/13      4 IMF WARNS OVER DEBT, DEFICITS IF MONGOLIA SPENDS MINING WINDFALL WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/10/12      5 MONGOLIA’S ANNUAL INFLATION RATE REACHES 12.9% IN SEPTEMBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/12      6 PM URGES COPPER SMELTER ACCELERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/12      7 MONGOLIA'S EXPORTS SURPASS USD 16 BILLION IN FIRST NINE MONTHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/12      8 INFRASTRUCTURE FOR MINING-METALLURGICAL-CHEMICAL COMPLEX REACHES 70 PERCENT COMPLETION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/12      9 MONGOLIA OPENS 127-KILOMETER RAILWAY TO BYPASS CAPITAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/12      10 MONGOLIA’S FIRST ORGANIC LIVESTOCK FEED PLANT EXPANDS PRODUCTION TENFOLD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/12      РУСАЛ ГРУПП МОНГОЛД КОМПАНИ БАЙГУУЛЖ, 20 САЯ ДОЛЛАРЫН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/13     “УБТЗ” ХНН: ХӨХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/13     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 7.6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/13     БААВГАЙН ИДЭШ ТЭЖЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/13     ГАДААДЫН БАНКНЫ ОРОЛЦООГ ДЭМЖИХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/12     ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 17.08 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/12     "ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН ЭХЭН ГЭХЭД ШАТАХУУН БОРЛУУЛЖ БУЙ ШТС-УУД, ГАДААХ ДАРААЛЛЫГ НЬ БОДИТ ЦАГИЙН ГОРИМООР ХАРУУЛДАГ БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/12     ХАТАНБААТАРЫН ГЭГДЭЖ БАЙСАН ЭЛЭГ СУДЛАЛЫН ТӨВИЙГ ИРЭХ САРЫН 1-НЭЭС ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БОЛГОНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/12     НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 80 ХУВЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/12     АҮЭБЯ: ЭНЭ САРД ШАТАХУУНЫ ҮНЭ ТОНН ТУТАМДАА 190 АМ.ДОЛЛАРООР НЭМЭГДЭЖ ИРСЭН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Баавгайн идэш тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ www.montsame.mn

Сэлэнгэ аймгийн зарим нутагт хүрэн баавгай идэш тэжээл хайж, хүн амын суурьшлын бүс, малын бэлчээрт ойртох тохиолдол гарч байна. Үүнтэй холбогдуулан Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах, идэш тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн ба зэрлэг амьтдын хооронд үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор биотехникийн арга хэмжээ авч ажиллаж байна.

Тус хамгаалалтын захиргааны алба хаагчид 2026 оны аравдугаар сарын 9-ний өдөр хязгаарлалтын бүсэд хамаарах Тэмээ хүзүү хэмээх газарт биотехникийн арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ хүрээнд 60 кг адууны мах, 50 кг хужир байршуулж, хүрэн баавгайн шилжилт хөдөлгөөнийг ажиглан судлах зорилгоор автомат камер суурилуулсан байна. Энэхүү үйл ажиллагаанд хамгаалалтын захиргааны зургаан алба хаагч оролцож, орчны бүсийн 42 өрхөд баавгайтай холбоотой болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх санамж хуудас хүргүүлжээ.

Биотехникийн арга хэмжээ нь зэрлэг амьтдын амьдрах орчин, улирлын онцлог, идэш тэжээлийн нөөцийг харгалзан амьдрах нөхцөлийг нь дэмжихэд чиглэдэг. Хүрэн баавгай нь идэш тэжээлийн хүртээмж, байгалийн орчны нөхцөлөөс шалтгаалан улирлын чанартай шилжилт хөдөлгөөн хийдэг тул тэдгээрийн хөдөлгөөнийг ажиглан судлах, амьдрах орчныг хамгаалах, шаардлагатай арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх нь чухал юм.

Ийнхүү идэш тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг камерын ажиглалт, орчны бүсийн иргэдэд мэдээлэл хүргэх ажилтай уялдуулан хэрэгжүүлж байгаа нь баавгайн шилжилт хөдөлгөөнийг хянах, хүн амын суурьшлын бүсэд ойртох нөхцөл байдлыг үнэлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад ач холбогдолтой юм.

Хамгаалалтын захиргаанаас иргэдийг баавгайтай тааралдсан тохиолдолд амьтанд ойртох, үргээх, хоол өгөхөөс зайлсхийж, байршлыг нь байгаль хамгаалагч болон холбогдох мэргэжлийн байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна. Мөн айл өрхүүд хүнсний хог хаягдал, малын гаралтай үлдэгдлийг ил задгай орхихгүй байх, хүүхэд болон малаа хараа хяналтгүй байлгахгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай юм.



Нийтэлсэн огноо2026-10-13