1 SAUDI ENERGY MINISTER SIGNS MOUS ON ENERGY COOPERATION WITH MONGOLIA, TANZANIA, CYPRUS, AND MAURITIUS WWW.ENGLISH.AAWSAT.COM PUBLISHED:2026/10/13      2 FIRE IN MONGOLIA APPROACHES CHINA'S BORDER, 2,000 FIREFIGHTERS MOBILIZED WWW.ECNS.CN PUBLISHED:2026/10/13      3 MONGOLIA THANKS INDIA FOR UNWAVERING SUPPORT FOR ITS FIRST-EVER OIL REFINERY WWW.NEWSONAIR.GOV.IN PUBLISHED:2026/10/13      4 IMF WARNS OVER DEBT, DEFICITS IF MONGOLIA SPENDS MINING WINDFALL WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/10/12      5 MONGOLIA’S ANNUAL INFLATION RATE REACHES 12.9% IN SEPTEMBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/12      6 PM URGES COPPER SMELTER ACCELERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/12      7 MONGOLIA'S EXPORTS SURPASS USD 16 BILLION IN FIRST NINE MONTHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/12      8 INFRASTRUCTURE FOR MINING-METALLURGICAL-CHEMICAL COMPLEX REACHES 70 PERCENT COMPLETION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/12      9 MONGOLIA OPENS 127-KILOMETER RAILWAY TO BYPASS CAPITAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/12      10 MONGOLIA’S FIRST ORGANIC LIVESTOCK FEED PLANT EXPANDS PRODUCTION TENFOLD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/12      РУСАЛ ГРУПП МОНГОЛД КОМПАНИ БАЙГУУЛЖ, 20 САЯ ДОЛЛАРЫН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/13     “УБТЗ” ХНН: ХӨХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/13     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 7.6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/13     БААВГАЙН ИДЭШ ТЭЖЭЭЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/13     ГАДААДЫН БАНКНЫ ОРОЛЦООГ ДЭМЖИХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/12     ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 17.08 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/12     "ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН ЭХЭН ГЭХЭД ШАТАХУУН БОРЛУУЛЖ БУЙ ШТС-УУД, ГАДААХ ДАРААЛЛЫГ НЬ БОДИТ ЦАГИЙН ГОРИМООР ХАРУУЛДАГ БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/12     ХАТАНБААТАРЫН ГЭГДЭЖ БАЙСАН ЭЛЭГ СУДЛАЛЫН ТӨВИЙГ ИРЭХ САРЫН 1-НЭЭС ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БОЛГОНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/12     НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 80 ХУВЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/12     АҮЭБЯ: ЭНЭ САРД ШАТАХУУНЫ ҮНЭ ТОНН ТУТАМДАА 190 АМ.ДОЛЛАРООР НЭМЭГДЭЖ ИРСЭН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Русал групп Монголд компани байгуулж, 20 сая долларын үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ www.itoim.mn

ОХУ-ын хөнгөн цагаан үйлдвэрлэгч РУСАЛ групп Монгол Улсад хөнгөн цагаан кабель, утас үйлдвэрлэх үйлдвэр байгуулах боломжийг судалж байгаа аж. Төслийг хэрэгжүүлбэл ойролцоогоор 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, жилд 4,500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулж, 150 орчим ажлын байр бий болгоно гэж тооцжээ.
Үйлдвэрийг Улаанбаатар хотын ойролцоо байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой аж. Гэхдээ төслийн байршил, барилгын эхлэх хугацаа, санхүүжилтийн эцсийн шийдвэр болон ашиглалтад оруулах тов одоогоор албан ёсоор баталгаажаагүй байна.
РУСАЛ нь хөнгөн цагаан болон глинозем үйлдвэрлэдэг, олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг томоохон компани юм. Компанийн албан ёсны мэдээллээр 2025 онд 3.918 сая тонн хөнгөн цагаан, 6.858 сая тонн глинозем үйлдвэрлэжээ. Мөн дэлхийн хөнгөн цагааны үйлдвэрлэлийн 5.3 хувийг бүрдүүлсэн байна.
Монголд байгуулахаар судалж буй үйлдвэр нь хүдрээс хөнгөн цагаан гарган авах хайлуулах үйлдвэр гэхээсээ илүү боловсруулсан хөнгөн цагаанаар кабель, утас үйлдвэрлэх нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл байх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-д үйлдвэрлэсэн хөнгөн цагааныг Монголд авчирч, эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах юм.

Дэлхийн банкны WITS буюу олон улсын худалдааны мэдээллийн сангийн НҮБ-ын Comtrade-д тулгуурласан мэдээллээр Монгол Улс 2023 онд тусгаарлагчтай цахилгаан утас, кабель болон бусад цахилгаан дамжуулагч бүтээгдэхүүнийг нийт 55.22 сая ам.доллароор импортолжээ. Үүний 32.32 сая ам.долларын бүтээгдэхүүнийг БНХАУ-аас, 15.08 сая ам.долларыг ОХУ-аас, 1.76 сая ам.долларыг БНСУ-аас импортолсон байна. Импортын бүтцийг авч үзвэл дээрх ангиллын бүтээгдэхүүний үнийн дүнгийн ойролцоогоор 58.5 хувийг Хятад, 27.3 хувийг ОХУ эзэлжээ.  
Хэрэв төсөл хэрэгжвэл 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар жилд 4,500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Үүнийг энгийнээр тооцвол нэг тонн жилийн үйлдвэрлэлийн хүчин чадалд ногдох анхны хөрөнгө оруулалт ойролцоогоор 4,444 ам.доллар, төлөвлөсөн нэг ажлын байранд ногдох хөрөнгө оруулалт 133 мянга орчим ам.доллар байна. Эдгээр нь төслийн үр ашиг, ажилтны цалин, бодит бүтээмжийг илэрхийлэх үзүүлэлт биш, зөвхөн мэдээлэгдсэн дүнгээр хийсэн арифметик тооцоо юм.
“РУСАЛ” компанийн санаачилгаар 2023 онд Владивостокийн эдийн засгийн форумын үеэр тус компани, Сибирийн холбооны их сургууль болон Монгол Улсын тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гурван талт санамж бичиг байгуулж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар болж байжээ.
Үйлдвэр байгуулсан тохиолдолд кабель, цахилгаан тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн сүлжээ, тээвэр ложистик, засвар үйлчилгээ болон мэргэжлийн боловсон хүчний эрэлт нэмэгдэх боломжтой. Мөн эрчим хүч, уул уурхай, барилгын салбарын дотоодын хэрэглэгчдэд бүтээгдэхүүн нийлүүлэх зах зээл үүсэж болох юм.
Ийнхүү Монгол улс хөнгөн цагаан кабелийн хэрэглээнийхээ 90 орчим хувийг БНХАУ-аас импортолдог хараат байдлыг бууруулах ач холбогдолтой энэхүү төсөл нь “Монголд үйлдвэрлэв” шошготой бүтээгдэхүүн гарган авч, Азийн бусад зах зээл рүү экспортлох боломж бүрдэж магадгүй байна.
Түүнчлэн, РУСАЛ компани Монгол Улсад RUSAL MGL компани байгуулан ажиллаж байгаа талаар саяхан хэвлэлийн мэдээ гарсан юм. Тухайлбал, "RUSAL MGL компани “Эрдэм Төв” хүүхдийн төвийнхүмүүжигчдэд буцалтгүй тусламж үзүүлжээ" гэсэн мэдээллийг зарим хэвлэлээр гарав. Харин нээлттэй мэдээллийн opendatalab.mn-ээс харахад, Русал металл групп ХХК-ийг 2025 оны арванхоёрдугаар сард бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Монголчуудын хувьд РУСАЛ компанийг Оюу толгой төслийн хувьцаа эзэмшигч Рио Тинто групптэй Арбитрийн маргаан үүсгээд явж байгаагаар илүү мэднэ. Тодруулбал, Русал нь Рио Тинтотой хамтран эзэмшдэг Австралийн Queensland Alumina Limited (QAL) хөнгөн цагааны үйлдвэрийн 20 хувийг эзэмшдэг байсан. Украины дайнтай холбоотой ОХУ-д тавьсан хоригийн улмаас Рио Тинто уг үйлдвэрийг дангаар хянаж, Русалтай байгуулсан гэрээг хэрэгжүүлэхээ зогсоосон. РУСАЛ үүнийг эсэргүүцэж Австралийн шүүхэд хандаж, шүүхийн маргаан үргэлжилсээр байгаа юм. Мөн энэхүү маргаанд РУСАЛ Рио Тинтогийн Монгол Улсад хэрэгжүүлж байгаа Оюу толгой төслийг татаж оруулах ордлогыг гаргасан байдаг.
Эх сурвалж: Монголия сейчас

Дэлгэрмаа НОМИН

МУИС-ийн Сэтгүүл зүйн гуравдугаар түвшинд суралцдаг бөгөөд iToim.mn сайтад 2026 оноос сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-10-13