1 ACWA AND SUN STEPPE POWER EXPLORE 4.5GW PROJECT IN MONGOLIA WWW.ASIAN-POWER.COM PUBLISHED:2026/10/15      2 PRESIDENT KHURELSUKH TO PAY STATE VISIT TO GERMANY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      3 ZAMIIN-UUD LOGISTICS CENTER TO HANDLE 111,000 CONTAINERS THIS YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      4 VEHICLE MAY HAVE SPARKED MONGOLIA WILDFIRE, PUTTING CHINA RESCUERS ON HIGH ALERT WWW.SCMP.COM PUBLISHED:2026/10/15      5 CHINA-MONGOLIA TRADE DEEPENS WIN-WIN COOPERATION, STRENGTHENING GOOD-NEIGHBORLY TIES WWW.NEWS.CGTN.COM PUBLISHED:2026/10/15      6 TAKHI POPULATION REACHES 160 IN KHOMIIN TAL THROUGH INTERNATIONAL COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      7 DUNDGOBI BUILDS 1.5-HECTARE POND TO BOOST WATER RESOURCES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/15      8 AZZURO RESOURCES SECURES STRATEGIC A$3.06M INVESTMENT TO ADVANCE MONGOLIAN PROJECTS WWW.THEASSAY.COM PUBLISHED:2026/10/14      9 MONGOLIA'S INFLATION RATE RISES TO 12.9 PCT IN SEPTEMBER WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/14      10 BEAR SIGHTINGS RISE IN MONGOLIA'S RESIDENTIAL AREAS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/14      ОЮУ ТОЛГОЙН ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ III УЛИРАЛД 27 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД МАРГААШНААС ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА 37 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ БИТҮҮМЖИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     “МОНГОЛ, ХЯТАДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН НЭРЭМЖИТ СПОРТ ЦОГЦОЛБОР”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     ФИФА-ГААС ҮНДЭСНИЙ ХОЛБОО БҮРД 25 САЯ ДОЛЛАР ОЛГОНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 5.3 ХУВИАР ӨСЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/15     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 14 ЖИЛИЙН ДАРАА ГЕРМАНД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     “ОНТРЭ”-ТЭЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСГИЙГ САЙД Г.ТЭМҮҮЛЭН АХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14     Н.НОМТОЙБАЯР: ЭРХҮҮД ГАРСАН ТАХЛЫН ШИНЖ ТЭМДЭГ ӨМӨЗО-Ы ХӨЛӨНБУЙР ХОТОД ИЛЭРСЭН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/14    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ www.montsame.mn

  “Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүннүгийн гудамжинд “Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор” байгуулна. Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли болон албаны бусад хүн оролцов.

Ерөнхийлөгч, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, ард түмний найрамдал, нөхөрлөлийн бодит илэрхийлэл болсон энэ төслийг 2018, 2019 онд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаад  баяртай байгаагаа илэрхийллээ.

Энэ цогцолбор спортын хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучуудын авьяас чадварыг хөгжүүлэх, бүх насны иргэд биеийн тамир, спортоор хичээллэн эрүүл, идэвхтэй амьдрах боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг онцлов. Мөн бүх нийтийн биеийн тамирын талбар, хүүхэд, залуусын хүсэл мөрөөдлөө эхлэх орчин, тамирчдын амжилтаа ахиулах бэлтгэлийн бааз, иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих орон зай, спортын ирээдүйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт гэдгийг тодотгов.

Төслийг дэмжин хэрэгжүүлж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Хятадын 779 сая юаны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх энэ төсөл хоёр улсын төрийн тэргүүний онцгойлон анхаарч байгаа, Монголын ард иргэдэд өгөөжөө өгөх төсөл гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли онцоллоо. Мөн цогцолборыг хугацаанд нь барьж, ашиглалтад хүлээлгэн өгөх нь Хятад, Монголын уламжлалт найрамдалт харилцааг илтгэн харуулах томоохон үйл явдал болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тус спорт цогцолбор нь 58 мянган м.кв талбайтай, 10 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай, өдөрт 6 мянга орчим хүүхэд, залуус спортын 19 төрлөөр хичээллэх боломж бүрдэх юм. Үүнээс гадна тоглоомын талбай, спортын худалдаа, үйлчилгээ, сургалтын танхим, спорт оношилгоо, нөхөн сэргээх өрөөнүүдтэй байх аж.

Ерөнхий гүйцэтгэгч “Шэньси констракшн инженеринг групп корпорэйшн” компани спорт цогцолборыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.



Нийтэлсэн огноо2026-10-15