Нийслэлийн хэмжээнд маргаашнаас цэрэг татлага эхэлнэ www.news.mn
Нийслэлийн хэмжээнд 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн цэрэг татлагаас төгсөх дамжааны оюутнуудыг чөлөөлж байгаа. Гэхдээ оюутнууд сургуулийн тодорхойлолт, холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, цэрэг татлагын байранд биечлэн очиж шийдүүлнэ. Цэргийн албаны тухай хуулийн хуулийн 12.8-д зааснаар ажил олгогч байгууллагууд цэрэг татлагад ажилтнаа явуулах үүрэг хүлээдэг. Аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд, ажилтныхаа хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэхэд дэмжлэг үзүүлж, иргэнийг цэрэг татлагад хамруулахыг уриалж байна.
Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байруудын мэдээллийг хүргэж байна.
Баянгол дүүргийн Цэрэг татлагын байр – 96 дугаар сургууль,
Баянзүрх дүүргийн Цэрэг татлагын байр – 14 дүгээр сургууль,
Сүхбаатар дүүргийны Цэрэг татлагын байр – 3 дугаар сургууль,
Сонгинохайрхан дүүргийн Цэрэг татлагын байр – 83 дугаар сургууль,
Чингэлтэй дүүргийн Цэрэг татлагын байр – 23 дугаар сургууль,
Хан-Уул дүүргийн Цэрэг татлагын байр – 34 дүгээр сургууль,
Налайх дүүргийн Цэрэг татлагын байр – “Эрдмийн оргил” сургууль
Багануур дүүргийн Цэрэг татлагын байр – Хүний хөгжлийн ордон
Багахангай дүүргийн Цэрэг татлагын байр – 91 дүгээр сургуульд тус тус цэрэг татлагыг зохион байгуулна.
Цэрэг татлагад ирэхдээ биедээ авч ирэх зүйлс:
Иргэний үнэмлэх
Цэргийн үүрэгтний үнэмлэх
Цээж зураг
Их, дээд сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификатыг биедээ авч ирнэ.
Нийтэлсэн огноо2026-10-15





