1 TEDROS ADHANOM GHEBREYESUS: PROUD TO SEE MONGOLIA STRENGTHEN PROTECTIONS AGAINST TOBACCO-RELATED HARM WWW.ONCODAILY.COM PUBLISHED:2026/10/21      2 PRESIDENT KHURELSUKH AND FEDERAL PRESIDENT FRANK-WALTER STEINMEIER HOLD OFFICIAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/21      3 MASSIVE WILDFIRE DAMAGE IN NUMRUG RESERVE TO BE ASSESSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/21      4 EXPLAINER: HOW A JAPAN-INVESTED FIRM SPARKS A MAJOR WILDFIRE AT MONGOLIA'S PROTECTED RESERVE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/21      5 BERLIN OPENS ‘CHINGGIS KHAAN AND THE WORLD OF MONGOLS’ EXHIBITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/21      6 PRESIDENT OF MONGOLIA TO PAY STATE VISIT TO FINLAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/20      7 KDDI SUBSIDIARY FACES CRITICISM AND QUESTIONS OVER MONGOLIAN WILDFIRE WWW.JAPANTIMES.CO.JP PUBLISHED:2026/10/20      8 MONGOLIAN PRESIDENT U.KHURELSUKH’S STATE VISIT TO GERMANY HAS BEGUN WWW.NEWS.MN PUBLISHED:2026/10/20      9 UNITED STATES TO BEGIN CONSTRUCTION OF NEW U.S. EMBASSY IN MONGOLIA WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/10/20      10 ECOLOGICAL IMBALANCE IS DRIVING BEAR ENCOUNTERS IN MONGOLIA WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/10/20      АИ-92 АВТОБЕНЗИН 10 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ, ДИЗЕЛЬ ТҮЛШ 28 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.IKON.NM НИЙТЭЛСЭН:2026/10/21     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 57.3 КМ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭГ ӨРГӨТГӨН ШИНЭЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН 2 ИХ НАЯДААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛҮҮД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     ОРАНО ГРУПП УРАНЫ ХАЙГУУЛД УРТ ХУГАЦААНД ХАМТРАН АЖИЛЛАНА ГЭЖ МЭДЭГДЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     "НӨМРӨГИЙН САВ ГАЗРЫН ЭКОЛОГИ, ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРОЛ ОЛОН ЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     ХЗДХ-ИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭНГИЙН ШИНЭ ТОМИЛГООНУУДТАЙ ТАНИЛЦ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     3.9 ТЭРБУМААР УУЛЫН ЗАМ ДАГУУ 1.5 КМ ЯВГАН ХҮНИЙ БОЛОН ДУГУЙН ЗАМ БАРИХААС 560 МЕТРИЙГ НЬ ХУЧЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-ИЙН УДИРДЛАГУУДАД ХОЛБОГДОХ 4.6 ТЭРБУМЫН АВЛИГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20     УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮҮССЭН ХОГ ХАЯГДЛЫН 70 ХУВИЙГ БУЛЖ УСТГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/20    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Орано групп ураны хайгуулд урт хугацаанд хамтран ажиллана гэж мэдэгдлээ www.news.mn

Орано групп өөрийн охин компани болох “Орано ИМП Монгол Ресурс” ХХК-иар дамжууланМонгол Улсын Үндэсний геологийн албатай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь талуудын геологийн судалгааны чиглэлээрх хамтын ажиллагаагбэхжүүлэхийн зэрэгцээ Орано группийн зүгээс Монгол Улсын хайгуулын нөөц боломжид итгэхитгэлийг дахин баталж байна.

Монгол Улсын Үндэсний геологийн албатай байгуулсан энэхүү санамж бичиг нь геологи, гидрогеологи болон хайгуулын судалгааны чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойюм. Санамж бичигт 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр GIMAR 2026 бага хурлын үеэр гарынүсэг зурлаа.

Санамж бичиг нь хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэрэгжүүлэх хамтарсан төсөл, хөтөлбөрийнхүрээг тодорхойлохын зэрэгцээ  талуудын хооронд байгуулах хамтын ажиллагааны гэрээний   үндэс суурийг бүрдүүлж байна.

Энэхүү хамтын ажиллагаагаар Монгол Улсын геологийн нөөц боломжид итгэх итгэл, ирээдүйдашигт малтмалын нөөцийг хөгжүүлэхэд бий болж болох боломжуудад тулгуурлан Монгол Улсадураны хайгуулын чиглэлээр урт хугацаанд тууштай ажиллах Орано группийн эрмэлзлийгилэрхийлж байгаа билээ.

Үндэсний геологийн байгууллагуудтай хамтран ажилласнаар тус компани Монгол Улсынгеологийн тогтоц, онцлогийн талаарх мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулж, хариуцлагатай хайгуулын үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.

Монгол Улс дахь Орано группийн уул уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирал Корали Принхэлэхдээ: “Орано групп Монгол Улсад түншлэл, харилцан итгэлцлийн зарчим дээр тулгуурланажиллаад олон жил болж байна.  Энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар Монгол Улстай урт хугацаанд хамтран ажиллах  тууштай эрмэлзлээ дахин нотолж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын геологийн нөөц боломжийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, ашигт малтмалын нөөцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн төлөө Монгол Улсын төр, засгийн байгууллагуудтай мөр зэрэгцэн ажиллах бидний бат эрмэлзлийг  илэрхийлж байна” хэмээнонцоллоо.

Орано группийн Геологийн албаны захирал Николя Флотте нэмж хэлэхдээ: “Геологийн тогтоц, онцлогийг ойлгох нь аливаа уул уурхайн төслийг хөгжүүлэх эхний алхам байдаг. Газрын хэвлийнталаарх бидний мэдлэг, туршлагыг нэгтгэснээр Монгол Улсын геологийн мэдлэгийг ахиулахад хувьнэмэр оруулж, өөрсдийн хүлээсэн үүрэг, амлалтад нийцсэн хариуцлагатай, тогтвортой ашигтмалтмалын хайгуулыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна” гэв.

Орано группийн тухай

Цөмийн материалын салбарт олон улсад тэргүүлэгч Орано групп нь одоо ба ирээдүйд дэлхийн эрчим хүч, эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цогц шийдлийг хүргэж байна. Орано групп нь салбарын мэдлэг туршлага, орчин цагийн дэвшилтэт технологийг бүрэн эзэмшсэн чадвартаа суурилж, үйлчлүүлэгчдээ цөмийн түлшний бүтэн эргэлтийн бүх үе шатанд өндөр үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангадаг. Цөмийн материалын боловсруулалт болон хяналтад чиглэсэн нөү-хауг хөгжүүлэхээр ажиллаж буй Орано группийн 18,500 ажилтан дэлхийн уур амьсгал, одоо ба ирээдүйд байгалийн нөөцийг үр ашигтай зарцуулдаг дэлхийн төлөө мэдлэг, ур чадвараа зориулан, аюулгүй ажиллагааг ханган, инновацийг тасралтгүй хөгжүүлэхээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-10-21