Улсын хэмжээнд үүссэн хог хаягдлын 70 хувийг булж устгажээ www.eagle.mn
Улсын хэмжээнд 2025 онд 330 мянган тонн цаас, 298.4 мянган тонн барилгын хаягдал, 246.1 мянган тонн хүнсний, 219.7 мянган тонн хуванцар, 176.3 мянган тонн шилний хаягдал үүсжээ.
Нийт үүссэн хог хаягдлын 70.7 хувийг ландфиллд булж, 3.2 хувийг шатааж, 6.5 хувийг бусад аргаар устгаж, 9.5 хувийг дахин боловсруулсан байна.
Монгол Улсын хог хаягдлын дахин боловсруулалтын түвшин 2025 онд 9.5 хувь байгаа нь олон улстай харьцуулахад доогуур үзүүлэлт юм. Хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, дахин ашиглаж, боловсруулах нь тогтвортой хэрэглээ, байгаль орчны бохирдлыг бууруулахад чухал нөлөөтэй.
Нийтэлсэн огноо2026-10-20





