Б.Пүрэвдагва: Нийслэлчүүдэд 0.7 га газрыг өмчлүүлэх ажлыг эрчимжүүлнэ www.gogo.mn
Өнөөдрийн байдлаар нийслэлийн 215,000 оршин суугч газар өмчлөх гэрчилгээгээ авсан. Харин өмчлөлийн 0,7 га газраа авч чадаагүй иргэдэд боломж бий.
Энэхүү ажлыг зохион байгуулалттай, зөв төлөвлөлттэй явуулахын тулд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г УИХ-д өргөн мэдүүлж, хотынхоо хэсэгчилсэн төлөвлөгөөг батлуулахаар ажиллаж байна.
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа иргэдэд газар өмчлүүлэх ажлыг албан ёсоор эхлүүлнэ гэж Сүхбаатар дүүргийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хотын дарга мэдэгдэв.
Нийтэлсэн огноо2026-10-25





