Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн эрлийг 15 байршилд хийж байна www.gogo.mn
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулж, дотоодын түлш, шатахууны хэрэглээний 50 хувийг хангана. Үйлдвэрийн түүхий эдийн эрэл хайгуулын ажил 15 байршилд явагдаж байна гэж Ерөнхий сайд Н.Учрал иргэдтэй уулзах үеэр мэдэгдэв.
Газрын тос боловсруулах үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай. Түүхий тосоо манай улсад газрын тос олборлож буй, БНХАУ-ын компаниадаас авахаар тооцоолжээ. Гэвч БНХАУ-ын төрийн өмчит Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа "Петорочайна Дачин тамсаг" компани олборлолтоо бууруулсаар байгаа юм.
Гэхдээ "Петрочайна Дачин Тамсаг" ХХК нь Монгол Улсын газрын тосны салбарт 20 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийн удирдлага цаашид Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа өргөжүүлж, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах сонирхолтой байгаагаа өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайд Н.Учралтай уулзах үеэр мөн илэрхийллээ.
Нийтэлсэн огноо2026-10-25





