1 BANGLADESH TO SEND FIRST BATCH OF 12 WORKERS TO MONGOLIA NOV 1 WWW.THEFINANCIALEXPRESS.COM.BD PUBLISHED:2026/10/26      2 MONGOLIAN AMBASSADOR PRESENTS CREDENTIALS TO KING CHARLES III WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/26      3 JAPAN GOVT SAYS IT TAKES MONGOLIA WILDFIRE SERIOUSLY WWW.JEN.JIJI.COM PUBLISHED:2026/10/26      4 MONGOLIA TO CONSIDER SEEKING COMPENSATION OVER GRASSLAND FIRE WWW.NIPPON.COM PUBLISHED:2026/10/26      5 MONGOLIA’S TAX AND SOCIAL INSURANCE BURDEN TO BE REDUCED BY US$278.3 MILLION NEXT YEAR WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/10/26      6 48 BROWN BEARS KILLED WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/26      7 PERSONNEL RECEIVE RESCUE TRAINING FOR CABLE CAR SYSTEM WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/26      8 WILL RIO TINTO ALSO RECEIVE DIVIDENDS IF GOVERNMENT RECEIVES THEM? WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/25      9 INDONESIA INTERCEPTS MONGOLIAN-FLAGGED TANKER CARRYING 1.16 TONNES OF KETAMINE WWW.MARINEINSIGHT.COM PUBLISHED:2026/10/25      10 EXPERT WARNS OF COMPLEX ECOLOGICAL FALLOUT FROM MONGOLIA GRASSLAND FIRE LINKED TO JAPANESE COMPANY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/25      ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ А.Г.ЛУКАШЕНКО АЛБАН ЁСООР УГТАН АВАВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/26     ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Б.АНАРЫГ ТОМИЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/26     NVIDIA КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ КАЗАХСТАН УЛСЫГ ФИЗИК ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ДЭЛХИЙН ТӨВ БОЛГОХ САНАЛ ТАВЬЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/26     О.ӨМӨРБЕК: "МОБИКОМ КОРПОРАЦ" ХОХИРЛЫГ ТОГТООХОД ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЗАРДАЛ, ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГИЙГ БҮХ ТАЛААС НЬ ҮЗҮҮЛНЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/26     АРВАННЭГДҮГЭЭР САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ХҮЙТЭН БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/26     ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ ХАРАМСАЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/26     СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС ТЭЭВЭРЛЭСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ СААТУУЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/26     Н.АЛТАНХУЯГ НАРЫН ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ЭРЛИЙГ 15 БАЙРШИЛД ХИЙЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     Б.ПҮРЭВДАГВА: НИЙСЛЭЛЧҮҮДЭД 0.7 ГА ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Innovation funds for SME, start-ups and the creative industry starts www.mongolianbusinessdatabase.com

To support economic growth and job creation through the promotion of innovation in Mongolia GIZ IMRI program and National Development Agency have just established the “innovation funds project”. The fund can provide up to 45 Million MNT financial support for piloting and commercializing Innovations of SMEs, Innovations of young researchers and startups, and Innovations of the creative industries, media and digitization services. For more information please call with following numbers.
 
Phone: 99053467, 99841236
 

“ИННОВАЦИЙН САН ТӨСӨЛ” -ИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ

 

“Инновацийн сан төсөл” -ийн үндсэн зорилго нь:

Монголчуудын амьдралд эерэг өөрчлөлт авч ирэх шинэлэг санаа болон инновацийг дэмжих зорилготой. Санд ирүүлэх шинэлэг инновацилаг санаануудын жишээ нь:

  • Цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ эсвэл одоо байгаа үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх шинэлэг хялбар арга
  • Хэрэглэгч нь хувь хүн, албан байгууллага, айл өрхүүд
  • Экспортын бүтээгдэхүүн эсвэл зөвхөн Монголд хэрэглэгддэг бүтээгдэхүүн
  • Зөвхөн эмэгтэйчүүдэд, залуусд, эсвэл Монгол дуу хөгжим сонирхдог хүмүүст зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ.
  • Хүн бүрт зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ

Санд ирүүлэх таны санааг аливаа байдлаар хязгаарлагдахгүй. Хамгийн гол нь энэ санаа нь шинэчлэлт сайжруулалтыг бүтээж байх нь чухал.

Шинэ санааг амьдралд хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг олоход хэцүү байх нь түгээмэл асуудал. Тийм ч учраас манай Инновацийн сан төсөл байгуулагдаад байна. Уг төсөл нь таны инновацийн санааг хөгжүүлэх, турших, зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Дэмжлэг нь таны инновацийн санааг хөгжүүлэхэд шаардлагатай зардлын 80 хүртэлх хувийг тус сангаас хариуцах байдлаар хэрэгжинэ.  Инновацийн санааг хөгжүүлэхэд шаардлагатай зардалуудыг тус сангаас шууд ханган нийлүүлэгчид төлөх байдлаар, шаардлагатай зөвлөх үйлчилгээний зардал болон бусад зардлыг төлөх байдлаар дэмжлэг үзүүлэх боломжтой. Мөн тус сангийн зүгээс эхний шатанд шалгарсан төсөл ирүүлэгч нарт төлөвлөлт, төслийн удирдлагын чиглэлээр богино хугацаанай сургалтанд хамруулна.

Мэдээж сангийн хөрөнгө хязгаартай тул санд ирүүлсэн төслүүдээс шалгаруулж шалгарсан төслүүдийг Үндэсний хөгжлийн газрын веб хуудсанд олон нийтэд нээлттэй мэдээлэх болно. Мөн Үндэсний хөгжлийн газрын веб хуудсанд сангийн цаашдын үйл ажиллагаануудын талаарх мэдээлэл тавигдах болно.

Бид таны инновацийн санааг хүлээн авахыг тэсэн ядан хүлээж байна. 

Үйл явцын шат дараалал

1-р алхам

              Өөрийн инновацийн санааны талаарх мэдээллээ бэлтгэж санд ирүүлэх. Бэлтгэсэн санаагаа имейлээр, шуудангаар эсвэл өөрийн биеэр санд ирүүлэх боломжтой. Төслийг цаасан болон цахим байдлаар 2019 оны 2-р сарын 14-ний өдрийн 17 цаг хүртэл хүлээн авахыг анхаарна уу.

2-р алхам

Сангийн баг таны төслийг хүлээн аваад төсөл хүлээн авсан тухай баталгаажуулсан хуудас /имейл/ өгөх бөгөөд төслийн бүрдэл, хэрэгжих боломж зэргийг харгалзан эхний шатны шалгаруулалтыг хийн. Эхний шатанд шалгарсан төсөл ирүүлэгч нарыг бизнес төлөвлөгөө боловсруулах сургалтанд хамруулах урилга илгээнэ.

3-р алхам       
Бизнес төслийн сургалтанд хамрагдсаны дараа төслөө сайжруулан сангаас гаргасан загварын дагуу бичиж хүргүүлнэ. Шинэчилсэн төслийг имейлээр болон шуудангаар эсвэл өөрийн биеээр хүргүүлэх боломжтой.

4-р алхам

Төслийн нэгжээс төслүүдийг хүлээн авч төсөл хэрэгжүүлэгчийн нэрийг нууцлах байдлаар сонгон шалгаруулалтанд бэлтгэнэ. Шинэчилсэн төслийг хүлээн авсан тухай баталгаажуулалт 1-р алхамд дурдсантай адилаар хийгдэнэ.

5-р алхам

Төсөл сонгон шалгаруулах хурал нь 6 гишүүнтэй байх бөгөөд эхний шатанд шалгарсан төслүүдтэй танилцан төслүүдийг хамгийн өндөр үнэлгээнээс хамгийн бага үнэлгээ хүртэл жагсаалт гаргана. Жагсаалтын эхнээс дарааллын дагуу төслүүдийг санхүүжүүлэх бөгөөд төслийн санхүүжилтээс шалтгаалан зарим төслүүд санхүүжилт авахгүй байх магадлалтай.

6-р алхам

2-р шатанд шалгарсан төслүүдийн хэрэгжүүлэгч нартай уулзаж төслийг хэрэгжүүлэх талаар ярилцаж гэрээ байгуулна. Сангаас санхүүжилт авахаар дэмжигдсэн төслүүдийн хэрэгжүүлэгчийн нэрс, төслийн ерөнхий мэдээлэл зэргийг /нууцлалтай холбоотой мэдээллийг нийтлэхгүй/ Үндэсний хөгжлийн газрын веб хуудсанд олон нийтэд нээлттэй байдлаар мэдээлнэ.

7-р алхам

Сан нь төсөл хэрэгжүүлэгчид шууд мөнгөн хөрөнгө шилжүүлэхгүй бөгөөд зөвхөн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг шууд ханган нийүүлэгчид төлөх байдлаар гүйлгээг хийнэ.

8-р алхам

Сангийн зүгээс зөвхөн санхүүгийн дэмжлэг өгөхөөс гадна төсөл хэрэгжүүлэх үед шаардлагатай зөвлөгөө мэдээлэл өгөх болон хяналт тавих байдлаар төслийн үйл ажиллагаатай танилцан хэрэгжүүлнэ.

 

ИННОВАЦИЙН САН ТӨСӨЛ



Published Date:2019-01-26