1 WILL RIO TINTO ALSO RECEIVE DIVIDENDS IF GOVERNMENT RECEIVES THEM? WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/25      2 INDONESIA INTERCEPTS MONGOLIAN-FLAGGED TANKER CARRYING 1.16 TONNES OF KETAMINE WWW.MARINEINSIGHT.COM PUBLISHED:2026/10/25      3 EXPERT WARNS OF COMPLEX ECOLOGICAL FALLOUT FROM MONGOLIA GRASSLAND FIRE LINKED TO JAPANESE COMPANY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/25      4 PRESIDENT KHURELSUKH ARRIVES IN BELARUS FOR STATE VISIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/25      5 MONGOLIA, FINLAND SIGN 10 DOCUMENTS TO STRENGTHEN BILATERAL RELATIONS AND COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/25      6 PRESIDENT KHURELSUKH UKHNAA WELCOMED BY PRESIDENT OF FINLAND ALEXANDER STUBB WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/25      7 MONGOLIA LAUNCHES WEBSITE TO COMBAT ONLINE FRAUD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/25      8 MONGOLIA HARVESTS NEARLY 90% OF GRAIN AND VEGETABLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/23      9 JAPANESE COMPANY ADMITS SUBSIDIARY ACTIVITIES CAUSED GRASSLAND FIRE ON CHINA-MONGOLIA BORDER WWW.ENGLISH.DOTDOTNEWS.COM PUBLISHED:2026/10/22      10 THIESS WINS TWO LONG-TERM MINING SERVICES CONTRACTS IN MONGOLIA WWW.THIESS.COM PUBLISHED:2026/10/22      Н.АЛТАНХУЯГ НАРЫН ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ЭРЛИЙГ 15 БАЙРШИЛД ХИЙЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     Б.ПҮРЭВДАГВА: НИЙСЛЭЛЧҮҮДЭД 0.7 ГА ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ОЧЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     МОНГОЛ, ФИНЛАНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ 10 БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     ЭЛЧИН САЙД Б.МӨНХЖИН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ III ЧАРЛЬЗ ХААНД БАРИВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХОХИРОГЧДЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙГ ЯПОНЫ ХЭВЛЭЛҮҮД ОНЦОЛЖ, ЯПОНЫ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ХАРАМСАЛ ИЛЭРХИЙЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/23     61.8 САЯ ОРЧИМ ТОЛГОЙ МАЛ ӨВӨЛЖИЖ, ХАВАРЖИХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/23     ОХУ-МОНГОЛЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ БАГ ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Н.Алтанхуяг нарын хэргийг дахин хэлэлцэнэ www.news.mn

Улсын дээд шүүх Хөгжлийн банкны гэх хэргийг хэлэлцэхээс татгалзсан шийдвэр гаргасан байна. Ингэснээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг цагаатгасан гурван шатны шүүхийн шийдвэр хүчингүй болж, хэрэг анхан шатны шүүх рүү дахин шилжиж байна.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэрэгт шүүгдэгч Д.Даваасамбуу, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Н.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч О.Батсүх, шүүгдэгч Д.Бат-Очирын өмгөөлөгч Б.Баяраа, шүүгдэгч Ц.Баатарбилэг, “НВЦ” ХХК нарын өмгөөлөгч Б.Мөнхбат, иргэний хариуцагч “Кью Эс Си” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхтэмүүлэн, шүүгдэгч Г.Батдоржийн өмгөөлөгч К.Манлай, шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Б.Болдбаатар, шүүгдэгч Б.Шинэбаатарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг, шүүгдэгч Г.Байгалмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч П.Мягмардоржийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч М.Баярмагнайн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг, шүүгдэгч Н.Баярчимэгийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Ж.Наранбаяр нарын хамтран, шүүгдэгч Г.Галсанням, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, Д.Түмэнжаргал нарын хамтран, шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Отгонбат, шүүгдэгч С.Магнайсүрэнгийн өмгөөлөгч Х.Базаррагчаа, иргэний хариуцагч “Энержи ресурс” ХХК-ийн өмгөөлөгч А.Даваабилэг нарын гаргасан гомдлуудыг 2026 оны аравдугаар сарын 23-ны өдөр хэлэлцжээ.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар зарим шүүгдэгчийн хувьд хэргийн үйл баримт болон гэм буруугийн асуудлаар анхан шатны шүүхээс дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон буюу эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй хэрэгт эрх зүйн дүгнэлт өгөх замаар хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг хянах боломжгүй, мөн оролцогчдын гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй байх тул хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.



Нийтэлсэн огноо2026-10-25