1 PRIME MINISTER OF MONGOLIA HOLDS PHONE TALKS WITH PRIME MINISTER OF JAPAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      2 MONGOLIAN MINING COMPANY SAYS COPPER EXPORTS HAVE DROPPED DUE TO CHINA BORDER RESTRICTIONS WWW.ABCNEWS.COM PUBLISHED:2026/10/29      3 NEW REPORT FINDS TRUMP JR.’S MONGOLIA TRIP WENT FAR BEYOND HUNTING WWW.MS.NOW PUBLISHED:2026/10/29      4 MONGOLIA SUSPENDS ROAD TRANSPORT ON KEY COAL CORRIDOR TO CHINA WWW.MYSTEEL.NET PUBLISHED:2026/10/29      5 E-MART OPENS 7TH STORE IN MONGOLIA, WITH 8TH SET FOR NOVEMBER WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/10/29      6 UN GENERAL ASSEMBLY FIRST COMMITTEE ADOPTS MONGOLIA’S RESOLUTION ON NUCLEAR-WEAPON-FREE STATUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      7 MONGOLIA HARVESTS 88% OF AUTUMN CROPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      8 KREMLIN-LINKED BUSINESSMAN JOINED DONALD TRUMP JR. ON MONGOLIAN HUNTING TRIP THIS SUMMER – FT WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2026/10/28      9 MONGOLIA EYES A NON-PERMANENT SEAT ON THE UNSC – IN 2048 WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/10/28      10 KOREA TO PILOT GROUP TOURIST VISAS FOR MONGOLIAN NATIONALS WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/10/28      МОНГОЛ УЛС НЭГ САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАХ ЗОРИЛТЫНХОО 91.9 ХУВИЙГ БИЕЛҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     АҮЭБЯ: ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙД ОСОЛ ГАРСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ГАЗАР ДЭЭР НЬ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     14.5 МЯНГА ГАРУЙ БАРИЛГА ДУЛААНД ХОЛБОГДОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     ӨНӨӨДРӨӨС ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ 5 ШИЙДВЭР WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ШИНЖТЭЙ ҮЗЭГДЭЛ БОЛЖ 15 АЖИЛТАН БЭРТЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Г.ТЭМҮҮЛЭН: ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГИЙГ 2027 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД БАГТААН ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     З.МЭНДСАЙХАН: ГАШУУНСУХАЙТЫН ЦААД ТАЛЫН БООМТЫН ЗАСВАРААС БОЛЖ ОЮУТОЛГОЙН ЗЭСИЙН ЭКСПОРТ ГУРАВ ДАХИН БУУРААД БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     БНХАУ-ААС ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 25,000 ОРЧИМ ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ ТАТАЖ АВЧЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ОЮУТОЛГОЙН НООГДОЛ АШИГ ₮857 МЯНГЫГ ДАНСАНДАА АВАХЫГ 77,587 ИРГЭН ДЭМЖИЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Н.УЧРАЛ, С.ТАКАИЧИ НАР НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН АСУУДЛААР УТСААР ЯРЬЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Бороо гоулд” зөгийн “шид”-ийг ашиглаж байна www.zgm.mn

Таримал ургамлыг бий болгосон тохиолдолд зөгий үржүүлж болно
 
Зөгий зөвхөн бал өгч, ургамлын тоос хүртээдэг амьтан биш аж. Түүний ач тус эко системийн тэнцвэрт байдалд сайнаар нөлөөлж, ургамлын төрөл зүйлийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой. Хаврын улиралд голын хөндийн бургас, яргуй, монос, үхрийн нүд, улаалзгана зэрэг жимс ногоотой газраар, зундаа шимтэглээ, маалинга, хүцэнгэ, хошоонгор, гүзээлзгэнэ, төмөрдээ, гүүн хөх, туйпланцар зэрэг балт ургамал элбэгтэй нуга хөндий, ойн цоорхой газраар үүрлэдэг. Харин намартаа үлд өвс, башир, бэр цэцэг зэрэг ургамалтай хээр талд оторлодог тус амьтны “ид шид”-ийг “бороо гоулд” компани ашиглаж байна.
 
Уул уурхайн компани зөгийн аж ахуй эрхэлдэг болоо юу гэж уншигч та бодож магад. Гэвч тус компани нөхөн сэргээлт хийсэн талбайнхаа өвс ногоо, ургамал моддыг экосистемийн хувьд хэр тогтворжилттой байгаа эсэхийг судлахын тулд зөгий байршуулах болжээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Бороо гоулд” уул уурхайн компани дөрвөн бүл зөгийг нөхөн сэргээлт хийж буй талбайдаа өнгөрсөн долдугаар сараас байршуулсан байна. Зөгий нь метр квадратад байгаа ургамлыг шигүүсгэх, өтгөрүүлэх, чанарыг нь сайжруулдаг аж. Өөрөөр хэлбэл төрөл зүйлийг нэмэгдүүлж, сайжруулдаг. Нөхөн сэргээгдсэн талбайн экосистемийн тогтворжилтыг нэмэгдүүлэхээр “Зөгий үржүүлэх” төсөл эхлүүлсэн нь энэ аж. Уг төсөл ирэх есдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд цаашид баянгол сумын Доргонот багийн иргэдэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж.
 
ДОЛОО ХОНОГТ 20 ЛИТР БАЛ АВДАГ
 
Монгол Улсын зөвлөх аграномич, доктор Ө.Жүүпэрэлмаа зөгий хэрхэн үржүүлэх талаар баянгол сумын иргэдэд зөвлөгөө өгч байв. Нэг бүлд 800-1000 ажилчин, ганц эх зөгий байдаг аж. “Эх зөгий амьдралдаа нэг удаа хээл авдаг. Гэхдээ өндөглөх эрчимтэй нас гэж бий. Ажилчин зөгий өдөр, шөнөгүй ажилласаар байгаад 26- 30 хоноод үхдэг бол хатан зөгий таван жил амьдардаг. Тиймээс 2-3 жил эрчимтэй өндөглөнө. Бүлийн хүч сайн байвал өндөглөөд л байна гэсэн үг. Эх зөгий алга болсон, эсвэл үхсэн тохиолдолд нэг бүл устах аюултай. Тэгэхээр бал руу улайран дайрч болохгүй. Эх зөгийгөө хамгаалж, балаа нөөцөлж үлдээх хэрэгтэй” гэв.
 
Байгаль экологи цэвэрхэн газарт зөгий нутагшдаг аж
Энэ нь зөгийн аж ахуй эрхэлж буй хүн балчин биш зөгийчин байх ёстойн шалтгаан. Эр зөгий үржүүлгийн хувьд тодорхой тоогоор байдаг боловч үржүүлэг дууссаны дараа гадаа гаргаж хөлдөөдөг байна. Бүх зөгий ажил үүргийн хуваарьтай аж. тухайлбал, цэцгийн тоос цуглуулах, бал нөөцлөх, эх зөгийнд үйлчлэх гэх мэтчилэн тус тусын үүрэгтэй.
 
Тус компани нэг бүл зөгийг 750 мянган төгрөгөөр буриадаас авчирчээ. Эдгээр дөрвөн бүл зөгийг Доргонотын хоёр өрхөд тус бүр хоёр бүлээр нь өгч өрхийн орлогыг нь нэмэгдүүлж, бэлчээрийн талхлалтын асуудлыг шийдэхээр төлөвлөсөн байна.
 
Ихэнх ургамал цэцэглэлтийн үедээ бодисын солилцооны илүүдэл болсон чихэрлэг шингэн ялгаруулдаг. Ялгаруулсан шингэнийг балт зөгий хошуугаараа сорж аваад, цуглуулан, бал болгож хувиргадаг байна. Балт зөгий нь цуглуулсан амтат шүүсээ үүрэндээ авчирч, шүүсийг ажилчин зөгий хошуугаараа сорж аваад өөрийн шүлсний булчирхайн тусламжтай боловсруулж, эцсийн байдлаар зөгийн бал болгон хувиргадаг аж. Энэ маягаар долоо хоногт нэг удаа бал авахад 20 литрийг цуглуулсан байдаг гэнэ. “Зөгийний гол хооллолт бол цэцгийн шүүс. Мянга мянган цэцгэн дээгүүр нисэх явцдаа тоос хүртээж, ургамлын ургац болон чанарыг нэмэгдүүлэхээс гадна өөрөө цэцгийн шүүс болон тоосыг авдаг. Байнга усархаг бороо орвол цэцгийн тоос угаагдана. Харин бороо орохгүй бол хатаж, цэцгийн шүүс хурааж чаддаггүй. Тиймээс ургамал, зөгий хоёр харилцан шүтэлцээтэй байдаг” хэмээн Зөвлөх аграномич Ө.Жүүпэрэлмаа ярьсан юм. Тэрбээр ургамал судлаач хэдий ч ургамлыг зөгийтэй холбон судалж, эрдэм шинжилгээний ажлаа туурвиж байжээ.
 
ЗӨГИЙ 0-4 ГРАДУСТ ӨВӨЛЖДӨГ
 
Өндөрлөг уулын бүсэд модлог ургамал хангалттай байдаг хэдий ч зөгий амьдрахад хүйтэн байдаг аж. Тиймээс говийг усжуулж, таримал ургамлыг тодорхой хэмжээнд шийдсэн тохиолдолд зөгий үржүүлж болдог. Үржүүлэг хийж байгаа хүн зөгийнд зөөлөн хандаж, доргиохгүй байх хэрэгтэй. Бал хураахгүй бол ойр ойрхон үзээд байх шаардлага ч байхгүй. Гэхдээ өсөлт давамгайлдаг тав болон зургадугаар сард ойр ойрхон үзэхгүй бол тасарч нисэх тохиолдол бий. Зөгийний ууртай болон намуухан үе гэж бий. Намар цэцэг хагдрах үед ойр ойрхон гаргаж ирээд байвал барьж идэх шахдаг байна. Учир нь нөөцөлсөн балыг хураачихсан, гадагшаа нисэх гэхээр ургамал, цэцэг хагдарсан байдаг аж. Өвөл идэх ёстой балыг нь авчихдаг учраас оронд нь чихрийн уусмал хийж өгдөг. Чихрийн уусмалыг 6-7 орой хийж өгөөд байвал яг бал шигээ нөөцлөөд өвөл хямгатай иддэг байна.
 
Зөгийг өвөл 80-85 хувийн харьцангуй чийгтэй, 0-4 градус дулаан газар аравдугаар сарын дунд үеэс арваннэгдүгээр сарын 10-ны дотор арчлан өвөлжүүлдэг байна. Температур -1 градусаас илүү хүйтэрвэл шаваастай чигээрээ үхэх аюултай. Үүнээс гадна өвөлжөөний нөхцөл халуун байвал “зун болчихож” хэмээн эндүүрсэн зөгий нисч гараад хөлдөж үхэх тохиолдол бий. Харин сэрүүн бол шаваа үүсгэн, нэг нэгнийхээ нөмөрт дулаанаа барьж, идэвхгүй байдалд шилжин тайван өвөлждөг байна. Тиймээс температур хэвийн байсан тохиолдолд дараа жилийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 15-ны орчмоор гаргадаг байна.


Нийтэлсэн огноо2019-08-20