Зэсийн экспортын орлого $3.8 тэрбумд хүрчээ www.cnbc.mn
• Монгол Улс эхний таван сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларын 1 сая тонн зэсийн хүдэр, баяжмал экспортолсон байна.
• Тонн тутмын дундаж үнэ 2576 ам.долларт хүрчээ.
• 2025 онд 2.3 сая тонн зэсийн хүдэр, баяжмалыг 5.8 тэрбум ам.доллароор экспортолж байв.
Монгол Улс эхний таван сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларын 1 сая тонн зэсийн хүдэр, баяжмал экспортолсон байна.
Зэсийн хүдэр, баяжмалын экспортын тонн тутмын дундаж үнэ 2576 ам.долларт хүрчээ. 2025 онд 2.3 сая тонн зэсийн хүдэр, баяжмалыг 5.8 тэрбум ам.доллароор экспортолж байв.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн экспортын биет хэмжээ 237,000 тонн, орлогын хэмжээ 1.9 тэрбум ам.доллар, тонн тутмын дундаж үнэ 402 ам.доллароор өссөн байна.
Эхний 5 сарын зэсийн олборлолт:
1 дүгээр сар-221,000 тн / $725 сая
2 дугаар сар-198,000 тн / $678 сая
3 дугаар сар-231,000 тн / $783сая
4 дүгээр сар-239,000 тн / $892 сая
5 дугаар сар- 199,000 тн / $727 сая байв.
Нийтэлсэн огноо2026-06-12





