"Бүс ба зам"-д нэгдсэн орнууд 6 жилийн дараагаас үр шимийг нь хүртэж байна www.bloombergtv.mn
БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн орнууд зургаан жилийн дараагаас үр шимийг нь хүртэж байна гэж “Xinhua” агентлаг мэдээллээ.
Одоогоор 126 улс, олон улсын 29 байгууллага нэгдсэн энэ төслийн хүрээнд эдгээр орнуудын БНХАУ-тай хийж буй гадаад худалдаа 2013-2018 онд зургаан их наяд ам.доллароор хэмжигджээ. Энэ хугацаанд түншлэгч орнуудад 244 мянган ажлын байр шинээр бий болсон байна. Тухайлбал, БНХАУ-ыг Европын 15 улсын 50 хоттой холбох БНХАУ-Европын ачааны галт тэрэг гуравдугаар сарын байдлаар 14 мянган удаагийн тээвэрлэлт хийжээ.
"Бүс бас Зам санаачилгын хүрээнд улс орнууд хамтарч ажилласнаар хамтын хөгжилд хүрэх боломжийг нээн өгч байгаа" гэж БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин дөрөвдүгээр сард Бээжинд болсон хоёр дахь удаагийн "Бүс ба Зам" форумын үеэр мэдэгдсэн юм.
Нийтэлсэн огноо2019-09-17