“Mongolian mining corporation”-ийн нүүрсний борлуулалт оны эхний хагас жилд 20 хувиар өсөж, 2.5 сая тонн хүрчээ www.bloombergtv.mn
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш 2019 он гарснаас хойш 35 хувиар буураад байна. Тус компанийн нүүрсний борлуулалт оны эхний хагас жилд 20 орчим хувиар өсөж, 2.5 сая тонн хүрчээ.
Үүнээс хоёр сая тонн нь хатуу коксжих нүүрс байсан байна. Угаасан хатуу коксжих нүүрсний борлуулалт өмнөх оны мөн үеэс 14 хувиар өссөн талаар санхүүгийн тайландаа дурджээ.
“Mongolian Mining Corporation” ӨМӨЗО, Гансу, Хэбэй, Тянжинь дэх худалдааны сувгуудаар дамжуулж борлуулалтаа нэмсэн байна. Харин дотоодын “Тавантолгой түлш” компанид 300 мянган тонн нүүрс үнэгүй нийлүүлжээ. Эрэлт өндөр, коксжих нүүрсний үнэ ханш таатай байгаа энэ үед тус компани оны хоёрдугаар хагаст олборлолт, борлуулалтаа хамгийн дээд түвшинд нь хүргэхээр зорьж байгаа юм байна.
“Mongolian Mining Corporation”-ийн орлого оны эхний хагас жилд 19.6 хувиар өсөж, 325.6 сая ам.доллар болжээ. Борлуулалтад гол жин дарсан хатуу коксжих нүүрсний дундаж үнэ өмнөх оноос бага зэрэг өсөж, тонн нь 147 ам.доллар болсон нь дэмжлэг болсон байна. Мөн БНХАУ-ын ган үйлдвэрлэл эрчимжиж, 10 хувиар өссөн нь дэмжлэг болжээ.
Нийтэлсэн огноо2019-09-18