1 IN JANUARY, MONGOLIA RECORDED 44,767 TOURIST ARRIVALS AHEAD OF THE 2026 TOURISM WEEK WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/23      2 MONGOLIAN MINING FAMILY BUYS $31.5M HONG KONG LUXURY HOME FOR RETIREMENT WWW.E.VNEXPRESS.NET PUBLISHED:2026/02/23      3 CHINESE EMBASSY DENIES TIES TO MONGOLIAN PILOT ARRESTED IN ZAMBALES WWW.FILIPINOTIMES.NET PUBLISHED:2026/02/23      4 ANCIENT DNA REVEALS GOLDEN HORDE ELITES’ MONGOLIAN ROOTS AND TIES TO CENTRAL EURASIAN POPULATIONS WWW.ARCHAEOLOGYMAG.COM PUBLISHED:2026/02/23      5 U.S. SECRETARY OF STATE MARCO RUBIO SENDS TSAGAAN SAR GREETINGS TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/21      6 INDUSTRIAL SECTOR OUTPUT INCREASES BY 55 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/21      7 ATMOSPHERIC DISTILLATION COLUMN OF THE OIL REFINERY IS READY FOR TRANSPORTATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/21      8 RECORD YEAR FOR EBRD’S RISK-SHARING PROGRAMME IN CENTRAL ASIA AND MONGOLIA WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/02/21      9 LUNAR NEW YEAR GREETINGS FROM AMBASSADORS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/16      10 G.ZANDANSHATAR AND RIO TINTO AGREE TO INCREASE MONGOLIA’S SHARE IN OYU TOLGOI WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/16      УИХ-ЫН ДАРГА 20 БАГЦ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗАСГИЙН ГАЗАРТ ДААЛГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/23     "БҮРГЭДИЙН БАЯР" ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨРГӨЖИНӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/23     МОНГОЛ УЛС АЗИЙН ХАМГИЙН АЮУЛГҮЙ, ТАЙВАН ТАВАН ОРНЫ НЭГ БОЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/23     РУСАЛ КОМПАНИ РИО ТИНТО-ГИЙН "ОЮУ ТОЛГОЙ"ДАХЬ ХУВЬЦААНЫ БАГЦЫГ ЦАРЦААХ ШАХАЛТ ҮЗҮҮЛЖ МАГАДГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/23     2025 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 6.8 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/23     ЭКСПОРТЫН ОРЛОГО ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС 730 САЯ ДОЛЛАРООР ӨСЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/23     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭГЖ ХУВЬЦААНД 65.55 ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/23     ЕСБХБ-ААС МОНГОЛЫН 26 КОМПАНИД 28.5 САЯ ЕВРОГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/21     ХЯТАДЫН АРДЫН АРМИД БАЙСАН МОНГОЛ ЗАЛУУГ ФИЛИППИНД ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР БАРИВЧИЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/21     ЦАГААН САР ЭДИЙН ЗАСАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ? WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/21    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Өрхийн орлого тэлсэн ч талыг нь инфляц залгиж байна www.zgm.mn

Инфляцын 9 хувийн өсөлтийн өмнө эдийн засгийн 7 хувийн өсөлт хүчин мөхөстөж байна
 
Эдийн засгийн өсөлтийг инфляц хөөс болгож байна. Энэ оны есдүгээр сард улсын хэмжээнд инфляц өнгөрсөн дөрвөн жил үзэгдээгүйгээр өсөж, хоёр орон тоог шүргэлээ. Монголын хүн амын бараг тэн хагас нь оршин суудаг Улаанбаатар хотод энэ үзүүлэлт хэдийн хос оронтой тоог давж, 10.5 хувьд хүрснийг статистикийн байгууллага мэдээлж байна.
 
Монголын эдийн засаг өнгөрсөн хэдэн жилийн дээд цэгт хүрч өслөө хэмээн эрх баригчид сайрхах зуур үнийн өсөлт ч ойрын жилүүдэд харагдаагүй огцом дээшилж, дарга нарын ярих дуртай ДНБ-ий өсөлтийг дуулгаваргүй инфляц дураараа баллуурдсаар. ДНБ дунджаар 6-7 хувиар өссөн ч инфляц үүнээс давж, есөн хувиар дээшилчихээр эдийн засгийн өсөлт улсын хөгжилд наалдаж, иргэдийн амьдралд мэдрэгдэх үү. Сүүлийн жилүүдэд арайхийн өндийж буй өрхийн орлогыг үнийн өсөлт үгүй болгож байна. Дундаж өрхийг Доржоор төлөөлүүлье л дээ. Энэ оны хоёрдугаар улиралд улсын жишиг орлого өмнөх оны мөн үеэс 18 хувь буюу 194 мянган төгрөгөөр өсжээ. Гэтэл инфляц уралдан урагшилснаар Доржийнх гэдэг айлын орлогын өсөлтийн тэн хагас буюу 97 мянган төгрөгийг үнийн өсөлт чимээгүй залгисан байна.
 
Эдийн засаг 6-7 хувиар өсөхөд инфляц 9 хувь өсөв
 
Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэж буй ч үнэ мөчөөгөө өгөлгүй өссөнөөр өрхийн төсөвт хуримтлагдаж байгаа нь багахан болж таарч байна. Өнгөрсөн хавраас хойш иргэдийн нуруун дээр давхар ачаа болж, орлогын өсөлтийг нь оргүй хоосон болгосон гол буруутан нь малын махны ханш хэмээн статистикийн байгууллага тодорхойлж байна. Өнгөрсөн сард л гэхэд инфляцын есөн хувийн өсөлтийн гурван нэгжийг махны үнийн өөрчлөлт бүрдүүлсэн байна. Үүний араас үнийн өсөлтийг өдөөгчдөөр шатахуун түлш, ус, дулааны үнэ бичигдлээ. “Урд хөршийн махны эрэлт нэмэгдэж, олон улсын зах зээлд газрын тосны ханш өссөн нь инфляцад нөлөөлсөн” хэмээн улиг болсон шалтгаануудыг албаныхан уламжлал болгон тоочиж байна. Монголд махны үнэ галзуурч, инфляц иргэдэд ачаа болсон нь урд хөрш, олон улсын зах зээл буруутай гэсэн утга агуулсан тайлбарууд ч албаныхны амнаас гарч буй. Буруугаа бусдаас хайж, өөрсдөө уснаас хуурай гарч, цэвэрхэн үлдэх гэж хичээдэг уламжлалт оролдлогыг төр, түмэн олон,төгрөгийн өмнө үүрэг хүлээсэн
байгууллагууд удаа дараа хийсээр. Гэтэл мах, шатахуун түлш, ус, дулаан гээд стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн, үйлчилгээгээр иргэдээ тогтвортой хангах нь хэний үүрэг вэ. Сүүлийн хэдэн сар зогсолтгүй өсөж буй инфляц бол төрийн бодлого, зохицуулалтын толь.
 
Хэрэглээний үнийн индекс өссөнд төр мах, шатахууны үнийг буруутгав
 
Төрийн бодлого зохицуулалт шаарддаг бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хийж чадахгүй байгаагаас инфляц ийн өсчихөөд байгаа. Тиймээс үүнийг нийлүүлэлтээс шалтгаалсан инфляц хэмээн эдийн засагчид оношилж буй. Нөгөө талд, инфляцын өсөлт түр зуурынх гэж Монголбанк хэдэн сарынтурш тайвшрууллаа. Гэтэл түр зуурын инфляц бүтэн жилийн турш Монголын эдийн засагт үргэлжилж, иргэдийн халаасыг сэгсрэх нь. Ялангуяа, идээ будаа, ногоо цагаа элбэгшдэг намрын цагт инфляцын түвшин энэ жилийн дээд цэгт хүрлээ. Иргэдээ стратегийн бүтээгдэхүүнээр
хангах үүрэгтэй Засгийн газар, төгрөгийн өмнө үүрэг хүлээсэн төв банк хэн хэн рүүгээ буруу чихэж байх зуур инфляц дураараа дургиж, иргэдийн нуруун дээр мордчихсон явна. Үнэндээ, инфляц бол үүрэг хүлээсэн байгууллагуудад тавьж
буй зах зээлийн дүн. Хэдийгээр инфляц эдийн засгийн өсөлтийн тусгал болдог ч энэ дүнгийн гашууныг иргэд амсаж, ачааны хүндийг үүрдэг.
 
Инфляц өсөхийн хэрээр иргэдийн орлого үнэгүйдэж, амьдралын түвшин урууддаг. Мөн хурааж хуримтлуулсан хадгаламжийн бодит үнэ цэн буурч, бүтээмж, үйлдвэрлэл саардаг. Монголбанк хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляцыг 2019-2020 онд найм, дунд хугацаанд зургаан хувь орчимд тогтворжуулахаар зорьж байгаа.
“Дотоодын махны нийлүүлэлтэд доголдол үүсэхгүй гэж үзвэл 2020 оны сүүлийн хагасаас хүнсний инфляц буурч, оны эцэст инфляц зорилтот түвшний орчимд тогтворжихоор байна” хэмээн төв банкны Инфляцын тайланд дурджээ. Гэтэл ингэж бууруулах боломж улам хумигдсаар байна. Ирэх жил биднийг сонгууль угтсан, талийтал тэлсэн төсөв хүлээж буй. 2020 онд урд өмнө хийгдэж байгаагүй буюу 14 их наяд орчим төгрөгийн мөнгөний нийлүүлэлт Монголын эдийн засагт нэвчихээр хүлээгдэж байна.
 
Сонгуулийн жилд төсвийн зарлага тэлэхээр байгаа нь инфляцыг улам өдөөх эрсдэлтэй
 
Ийм их хэмжээгээр төгрөгийн нийлүүлэлт нэмэгдэхээр үнэ цэн буурч, инфляцын өсөлтийг өдөөнө. Нөгөөтэйгүүр, үнэ ханшийг үргэлж хөдөлгөдөг шатахуун түлшний үнэ ирэх саруудад тогтворжих баталгаа улам бүдгэрсээр байна. Өдгөө үе үе гал авалцаж буй Ойрх Дорнодын байдал хүндэрч, их гүрнүүд болонбусад олборлогчийн өрсөлдөөн ширүүсвэл
газрын тосны ханш цойлно. Дээрээс нь дэлхийн эдийн засаг саарч, таваарын ханш савлаж байгаа нь төгрөгийн ханшийг холгож, шатахуун түлш зэрэг импортын барааны үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Мөн Монголд махны үнэ өсөхөд хүргэсэн гахайн мялзан өвчин Азид тархсаар байна. БНХАУ- аас гадна БНСУ зэрэг оронд уг өвчний тохиолдол улам нэмэгдсээр байгаа нь ирэх саруудад бидэнд шууд биш ч дам байдлаар дарамт болж мэдэх нь.Энэ онтой харьцуулахад илүү олон эрсдэл инфляцыг хүлээж байна. Харин энэ оных шиг хариуцах ёстой, үүрэг хүлээсэн байгууллагууд нь хэн хэн рүүгээ чихсэн, бодлого зохицуулалтгүй байвал үнийн өсөлтөд улсаараа дарамтлуулсан хэвээр байх нь.


Нийтэлсэн огноо2019-10-17