1 MONGOLIA'S EYEING LONDON, AGAIN WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/08/11      2 CHINA BARS ITS TOP AI ENGINEERS FROM OVERSEAS TRAVEL AND STARTS A MASSIVE DATA CENTER BUILD OUT IN MONGOLIA, WHILE NVIDIA PARRIES BY MOBILIZING $500 BILLION IN AI FINANCING WWW.WCCFTECH.COM PUBLISHED:2026/08/11      3 ADB APPOINTS JOHN JUHYUN JEONG AS NEW COUNTRY DIRECTOR FOR MONGOLIA WWW.THEDIPLOMATICINSIGHT.COM PUBLISHED:2026/08/11      4 CONSTRUCTION UNDERWAY ON 22 FUEL STORAGE FACILITIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/11      5 SPECIAL PASSENGER TRANSPORT REGULATIONS TO BE IMPLEMENTED DURING COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/11      6 DEPUTY FOREIGN MINISTER RECEIVES COPY OF CREDENTIALS OF UK AMBASSADOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/11      7 MONGOLIA CONTINUES TO EXPERIENCE FUEL SHORTAGES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/11      8 WORLD’S BIGGEST MINING COMPANIES NOW WORTH $2.17 TRILLION WWW.MINING.COM PUBLISHED:2026/08/10      9 WORLD BANK COUNTRY MANAGER PRESENTS CREDENTIALS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/10      10 70 MW THERMAL POWER PLANT FIRED UP AHEAD OF WINTER PEAK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/10      А.АМАРТҮВШИН: 100 ХУВЬ ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ АЙЛ ӨРХҮҮДЭД БОРЛУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     Н.ТАВИНБЭХ НАРЫН ДӨРВӨН ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     ИНФЛЯЦ СҮҮЛИЙН ТАВАН САРД ХОЁР ДАХИН ӨСӨЖ, 13 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     ГССҮТ: ДОЛООН САРЫН ХУГАЦААНД 1989 ХҮН СКҮҮТЕР, МОПЕДНЫ ОСЛООР БЭРТСЭН WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     "ГАДНААС АВЧ БУЙ ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ДОТООДДОО ХҮРЭН НҮҮРСЭЭР ҮЙЛДВЭРЛЭНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     Г.ДАМДИННЯМ САЙДЫН САР БОЛГОНЫ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ, ОХУ-ААС 25 ХОНОГИЙ НӨӨЦТЭЙ ТЭНЦЭХ АИ-92 АВАХААР ТОХИРОЛЦЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ОНООГООР ТЭРГҮҮЛСЭН СУРГУУЛИУД WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     ЕРӨНХИЙ САЙД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЭХНИЙ 87 КМ-ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     АХБ-НЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ЖОН ЖҮХЁНЬ ЖОНГИЙГ ТОМИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ www.eagle.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2026 оны 07 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэ айлчлал нь Тажикистан Улсын төрийн тэргүүний 2009 онд хийсэн төрийн айлчлалаас хойш 17 жилийн дараа болох гэж байна. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 онд тус улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалын үеэр “Монгол-Тажикистаны бизнесийн дугуй ширээний уулзалт” болон соёлын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд Тажикистан Улсад төрийн айлчлал хийн, Ерөнхийлөгч Эмомали Рахмоны хамт “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргасан.

Хоёр улс уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ нотолж, улс төр, худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүх салбарын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцсон юм.

Энэ хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурсан.

Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор Душанбе хотноо анх удаа бизнес форум зохион, морин хуур болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Үндэсний урлагийн их театрын хамт олон уран бүтээлээ толилуулсан юм.



Нийтэлсэн огноо2026-07-19