АНУ гадаад оюутны визийн хугацааг хязгаарлана www.news.mn
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаад оюутны визээр оршин суух хугацааг дөрвөн жилээр хязгаарлах шинэ журам баталлаа.
Одоогийн журамд оюутнууд хэдэн жилээр ч хамаагүй зөвхөн суралцаж л байгаа хугацаандаа АНУ-д оршин суух боломжтой байдаг бол шинэ журам хэрэгжсэнээр визийн хугацаа дээд тал нь дөрвөн жил байна.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) энэ өөрчлөлт нь гадаад оюутны тоо эрс өссөн, мөн зарим хүмүүс оюутны визийг ашиглан олон жил АНУ-д үлддэг асуудлыг шийдвэрлэх зорилготой гэж мэдэгдэв.
“DHS”-ийн сайд Марквейн Маллин “Шинэ журам нь гадаад оюутнуудыг суралцах үндсэн зорилгоо биелүүлээд эх орондоо буцахад чиглэнэ” гэж онцолжээ.
Харин олон улсын оюутнуудыг дэмждэг байгууллагууд уг шийдвэрийг шүүмжилж, энэ нь дэлхийн шилдэг авьяастнуудыг холдуулах эрсдэлтэй гэж үзэж байна. Мөн энэ бодлого нь АНУ-ын инноваци, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж мэдэгджээ.
Шинэ журамд мөн гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийн АНУ-д оршин суух хугацааг 240 хоногоор хязгаарлах зохицуулалт багтсан байна.
Уг журам ирэх есдүгээр сарын дунд үеэс хэрэгжиж эхэлнэ.
Нийтэлсэн огноо2026-07-19





