1 MONGOLIA REAFFIRMS COMMITMENT TO DEMOCRATIC GOVERNANCE AND INCLUSIVE REPRESENTATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/01      2 MONGOLIA 2024 PARLIAMENTARY ELECTIONS: ODIHR EXPERTS PRESENT FINAL REPORT AND DISCUSS ELECTORAL RECOMMENDATIONS WWW.OSCE.ORG PUBLISHED:2025/08/01      3 SECOND-STAGE TENDER FOR ULAANBAATAR METRO PROJECT TO BE ANNOUNCED IN AUGUST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/01      4 JAPANESE STUDY ABROAD EXPERIENCE AND THE MONGOLIAN VERSION OF “JAPANESE-STYLE” EDUCATION WWW.JICA.GO.JP  PUBLISHED:2025/08/01      5 MONGOLIA AND TÜRKIYE PLAN TO EXPAND HISTORICAL AND CULTURAL COOPERATION WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/01      6 PEOPLE’S ARTIST E. AMARTUVSHIN RANKED WORLD’S TOP OPERA BARITONE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/01      7 SEMI-COKE BRIQUETTES TO BE USED IN ULAANBAATAR THIS WINTER WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/01      8 MONGOLIA’S CLIMATE TRANSITION: EMPOWERING CITIZENS FOR A JUST AND SUSTAINABLE FUTURE WWW.DEVDISCOURSE.COM PUBLISHED:2025/07/31      9 MONGOLIA RENEWABLE ENERGY TARGET: POWERFUL 2030 VISION WWW.PVKNOWHOW.COM  PUBLISHED:2025/07/31      10 MINISTER FOR FOREIGN AFFAIRS OF MONGOLIA BATMUNKH BATTSETSEG TO VISIT FINLAND WWW.VALTIONEUVOSTO.FI  PUBLISHED:2025/07/31      2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХУВААРЬ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ АРАВДУГААР САРД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     “ЭККО-ФАРМ” ТӨСЛИЙГ ОРОН НУТАГТ НУТАГШУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД АНХААРЧ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     ТОП ТАВАН БАНКНЫ НИЙТ ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ ӨМНӨХ ОНЫХООС 27 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     ОЮУ ТОЛГОЙ ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ БОЛОН ЯПОНЫ ОРОН СУУЦ САНХҮҮЖИЛТИЙН АГЕНТЛАГ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     Х.НЯМБААТАР: ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРТ АЛЬ Ч УЛСЫН КОМПАНИ ӨРСӨЛДӨХ БОЛОМЖТОЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭРЭЭР ИРЭХ ӨВӨЛ ХАГАС КОКС БУЮУ ХӨХ НҮҮРСЭЭР ХИЙСЭН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     ЗАСГИЙН ГАЗАР: УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИД СХЕМИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     "АЛТ 3" АЯН ГАЦААНД ОРОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31    

Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 10 хувь болголоо www.ikon.mn

Мөнгөний бодлогын хороо 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр ээлжит хурлаа хийж, дараах шийдвэрийг гаргалаа.
 
Уг хурлаар:
Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх
Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргалаа.
Жилийн инфляц 2020 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 5.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.0 хувь байна.
 
Эдийн засгийн өсөлт саарах хандлага үргэлжилж, эрэлтийн шалтгаантай инфляц тогтвортой байх төлөвтэй байна. Харин импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт удаашрах тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын хэлбэлзэл үүсэж болзошгүй гэж үзжээ.
 
COVID-19 вирусийн тархалттай холбоотой тодорхой бус байдал нэмэгдэж байгаагаас гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил сулран, эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах эрсдлийг бий болгож байна.
 
Цаашид эдийн засагт үзүүлэх нөлөө нь COVID-19 вирусийн тархах цар хүрээ болон үргэлжлэх хугацаа, вирусийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна.
 
Экспортын орлого буурах эрсдэл нэмэгдэж байгаа хэдий ч хэрэглээний импорт агших хандлага үргэлжилж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом буурсан нь төгрөгийн ханшинд үзүүлэх дарамтыг зөөлрүүлэхээр байна.
 
Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлс болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдлийг харгалзан Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн зуучлалыг дэмжих, банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын багц шийдвэр гаргав.
 
Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна гэж Монголбанкнаас мэдээллээ.
 
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо яг одоо 13.00 цагаас хуралдахаар товлогдоод байна.
 
Тус хурлаар бодлогын хүүг бууруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ.
 
Шинэ коронавирусийн эдийн засагт учруулж буй сөрөг нөлөөг бууруулахын тулд улс орны төв банкууд мөнгөний бодлогоо зөөлрүүлж, бодлогын хүүгээ бууруулсаар байгаа.
 
Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ "Бодлогын хүүг 0.5 пунктээр бууруулах саналтай байгаа" гэж байсан.
 
Өнөөдөр бодлогын хүү 11 хувь байгаа.
 
График, Бодлогын хүү
Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг Монголбанкны зүгээс онлайн байдлаар хэвлэлийнхэнд мэдээлэх юм байна.
 
Мөнгөний бодлогын хороо нь дараах гишүүдээс бүрддэг.
 
Үүнд:
 
МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГА:
 
Б.Лхагвасүрэн Монголбанкны Ерөнхийлөгч
О.Эрдэмбилэг Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч
- Монголбанкны Дэд Ерөнхийлөгч
ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮД:
 
Ц.Мөнхбаяр УИХ-ын даргын эдийн засгийн зөвлөх
Ц.Батсүх СЭЗИС-ийн экономиксийн тэнхимийн профессор
Ч.Хашчулуун Монгол Улсын Их Сургууль, Эдийн засгийн тэнхимийн профессор


Нийтэлсэн огноо2020-03-11