Оюу толгой зэсийн үйлдвэрлэл дээд амжилт тогтоов www.itoim.mn
Оюу толгой ХХК 2025 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа. 2025 оны хоёрдугаар улиралд Оюу толгой компанийн борлуулсан зэсийн баяжмалын хэмжээ 685,923 тоннд хүрч, улсад нийт 558 тэрбум төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ.
Үйлдвэрлэсэн болон борлуулсан зэсийн баяжмалын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 64.8 хувиар өсөж, Оюу толгой ХХК-ийн зэсийн үйлдвэрлэл дээд амжилт тогтоосон байна.
Ингээд зарим онцлох үзүүлэлтийг танилцуулъя.
2025 онд зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд өсөлт нь оны хоёрдугаар хагаст эрчимжих хүлээлттэй байна.
Хоёрдугаар улиралд зэсийн үйлдвэрлэл дээд амжилтыг тогтоож, гурван сар дараалан өмнөх үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийг давснаар гүний болон ил уурхайн үйл ажиллагаа өндөр гүйцэтгэлтэй байгааг харуулав.
Тавдугаар сард баяжмалын үйлдвэрлэл дээд амжилтыг тогтоосноор зургаадугаар сард баяжмал тээвэрлэлтийн хэмжээ ч мөн хамгийн өндөр түвшинд хүрлээ.
Гүний уурхайгаас газрын гадарга руу хүдэр тээвэрлэх дээд амжилтыг тогтоож, тавдугаар сард нэг өдрийн дундаж 37 мянган тонн, дөрөвдүгээр сард нэг өдрийн хамгийн их хэмжээ 47 мянган тоннд хүрлээ.
Хүдрийг газрын гадарга руу тээвэрлэх дамжуулах туузан дамжуургын системийг Улсын комисс хүлээн авлаа.
By
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2025-08-01