1 MONGOLIA’S CLIMATE TRANSITION: EMPOWERING CITIZENS FOR A JUST AND SUSTAINABLE FUTURE WWW.DEVDISCOURSE.COM PUBLISHED:2025/07/31      2 MONGOLIA RENEWABLE ENERGY TARGET: POWERFUL 2030 VISION WWW.PVKNOWHOW.COM  PUBLISHED:2025/07/31      3 MINISTER FOR FOREIGN AFFAIRS OF MONGOLIA BATMUNKH BATTSETSEG TO VISIT FINLAND WWW.VALTIONEUVOSTO.FI  PUBLISHED:2025/07/31      4 MIAT’S NEW “IRVES” AIRCRAFT ARRIVES IN MONGOLIA AFTER COVERING 12,265 KM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/31      5 5TH CHINA-MONGOLIA EXPO TO BOOST REGIONAL COOPERATION WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/31      6 FIVE AIMAGS CLASSIFIED AS HIGH-RISK FOR DROUGHT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/31      7 SEACEN FORUM FOCUSES ON FUTURE-READY CENTRAL BANK WORKFORCE WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/31      8 39 MONGOLIAN STUDENTS TO STUDY IN GERMANY UNDER “PRESIDENT'S SCHOLAR - 2100” PROGRAM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/30      9 MONGOLIAN FLAG CARRIER TO START NON-STOP FLIGHTS BETWEEN SINGAPORE AND ULAANBAATAR FROM NOV 4 WWW.STRAITSTIMES.COM PUBLISHED:2025/07/30      10 WHEN CHINA SNEEZES, MONGOLIA CATCHES A COLD WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2025/07/30      ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭРЭЭР ИРЭХ ӨВӨЛ ХАГАС КОКС БУЮУ ХӨХ НҮҮРСЭЭР ХИЙСЭН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     ЗАСГИЙН ГАЗАР: УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИД СХЕМИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     "АЛТ 3" АЯН ГАЦААНД ОРОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     ДЦСV-ЫГ БАРИХ КОМПАНИ ИРЭХ САРЫН 6-НД ТОДОРНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     МИАТ КОМПАНИ КАНАД УЛСЫН BOMBARDIER ҮЙЛДВЭРИЙН CRJ-700 ШИНЭ АГААРЫН ХӨЛӨГ ОНГОЦОО ХҮЛЭЭН АВЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     BNE INTELLINEWS: БНХАУ НАЙТААХ ҮЕД МОНГОЛ ХАНИАД ХҮРДЭГ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     "БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦС"-ЫН II БЛОКИЙГ 12-Р САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/31     ГАНГИЙН ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР ТАВАН АЙМАГ ЭРСДЭЛ ИХТЭЙ ГАРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/30     МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ ХЯТАДЫН БООМТУУДАД ДАХИН ӨСЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/30     НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ МЕГА ТӨСЛҮҮДЭД ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/30    

Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэнэ www.itoim.mn

2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хотод ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэх шийдвэрт хүрсэн. Тухайн өдрийн хуралдааныг Ажлын албаны дарга С.Даваасүрэн даргалж, эрдэмтдийн зөвлөлийн 9 гишүүн, нарийн бичгийн дарга, төсөл танилцуулагч нар оролцож байжээ.
Гурав дахь удаагийн энэхүү хурлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн агаарын бохирдол үүсгэх нөлөөг олон удаагийн шинжилгээ, туршилтаараа нотолж авч үзээд, ирэх өвөл анхдагч нүүрсний өөр эх үүсвэр буюу хагас коксон түлшийг түлж, хэрэглээнд нэвтрүүлэх шийдэлд хүрсэн байна. Гэхдээ импортын шахмал түлшээ авахдаа ч нарийвчилсан шинжилгээ дүгнэлтэд үндэслэх болохыг Эрдэмтдийн зөвлөл мэдэгдэж байв.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор “Хагас коксон шахмал түлшийг хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах”-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болгосон.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн “Дугаар 6” шийдвэрээр “Туршилтаар хийсэн шахмал түлшин дэх нүүрстөрөгчийн дутуу исэл буюу “CO”-ийн хүлцэх хэмжээ лабораторийн шинжилгээгээр 1.4 дахин их гарч, “Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага” MNS 5216:2016 стандартын шаардлагыг хангахгүй байгааг анхаарч технологийг горимыг хянах, сайжруулах, цаашид хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх, шахмал түлшний түүхий эдийг өөр эх үүсвэрээр солих ажлыг үргэлжлүүлэх”-ийг Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгож, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрийг дэмжжээ. Эдгээр тогтоол болон Эрдэмтдийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг хэрэглэнэ.



Нийтэлсэн огноо2025-07-31