УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг VII сарын 15-н хүртэл сунгалаа www.bloombergtv.mn
Улсын онцгой комисс болон Засгийн газар хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг VII сарын 15-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Хязгаарлалтад орсон үйлчилгээний байгууллагуудыг шат дараатай нээхийг аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон ба үүний дагуу Нийслэлийн онцгой комисс одоо хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргах юм байна. Дотооддоо халдвар тархаахгүйн тулд урьдчилан сэргийлэх, анхаарал сэрэмжээ алдагдуулахгүйгээр хилийн чанадад байгаа иргэдээ татсаар байх болно гэж онцоллоо. VI сард 2,000 гаруй иргэнээ татсан бол VII сард 3,000 иргэнээ татахаар төлөвлөж байна.
Нийтэлсэн огноо2020-07-01