1 THE ANGARSK VULNERABILITY WWW.MIDSTREAMIQ.COM PUBLISHED:2026/07/10      2 KOREA, MONGOLIA AGREE TO START 'GOLDEN ERA' IN TIES, COOPERATE ON SUPPLY CHAIN IN SUMMIT WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/10      3 PRESIDENT URGES KOREA, MONGOLIA TO JOIN FORCES FOR CRITICAL MINERAL SUPPLY CHAIN WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/07/10      4 LEE CALLS ON MONGOLIA TO PLAY GREATER ROLE IN SPURRING DIALOGUE WITH NORTH KOREA WWW.NKNEWS.ORG PUBLISHED:2026/07/10      5 ERDENEBUREN HYDROPOWER PLANT WILL GUARANTEE ENERGY INDEPENDENCE FOR WESTERN PROVINCES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/10      6 NEW FLOOD RESERVE FUND TO SAVE ULAANBAATAR MNT 2.4 TRILLION IN DAMAGES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/10      7 PRESIDENT KHURELSUKH AND PRESIDENT LEE JAE MYUNG HOLD OFFICIAL MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/10      8 KHAAN QUEST 26 ENDS WITH CLOSING CEREMONY IN MONGOLIA WWW.ARMY.MIL PUBLISHED:2026/07/09      9 HEALTHILIFE — BRITISH VITAMINS NOW AVAILABLE IN DARKHAN WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM PUBLISHED:2026/07/09      10 MONGOLIA’S AMBASSADOR SEES LEE VISIT OPENING NEW 'GOLDEN ERA' IN SEOUL-ULAANBAATAR TIES WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/09      МОНГОЛ, БНСУ-ЫН ХООРОНД БАЙГУУЛСАН 21 БАРИМТ БИЧИГ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АЙЛЧЛАЛ: МОНГОЛ УЛС, БНСУ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН АЛТАН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     М-СИ-ЭС ГРУПП КАКАОБАНКТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНДСЭН НӨХЦӨЛИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     2030 ОН ГЭХЭД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭГ ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     Т.ДАВААДАЛАЙГИЙН ЦАГДАН ХОРИХ ХУГАЦАА 12 ХОНОГИЙН ДАРАА ДУУСНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     МОНГОЛБАНК БОЛОН БНСУ-ЫН ТӨВ БАНК ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АНГЛИ АМИН ДЭМ "HEALTHILIFE" ДАРХАН ХОТОД БОРЛУУЛАЛТЫН ЦЭГЭЭ НЭЭЛЭЭ WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM НИЙТЭЛСЭН:2026/07/09     ОХУ ДИЗЕЛЬ ТҮЛШ ЭКСПОРТЛОХЫГ ХОРИГЛОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09     ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Толгойт, Шархад дэд төвийг байгуулахад АХБ 43.65 сая ам.доллароор санхүүжүүлнэ www.ikon.mn

Азийн хөгжлийн банк(АХБ) Улаанбаатар хотын зүүн болон баруун хэсэгт орших хоёр дэд төвийн дахин төлөвлөлтийг дэмжих 43.65 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд батлав.
 
Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй хүн амын тоо 1.44 саяд хүрсэн бөгөөд энэ нь хотын нийт оршин суугчдын 60 орчим хувийг эзэлж буй. Гэр хорооллыг хөгжүүлэхэд хотын дэд бүтэц хангалттай бус, хот төлөвлөлт алдагдсан, нийтийн аж ахуйн үйлчилгээний сул байдал болон нийтийн эзэмшлийн зай талбай, байгууламжууд хязгаарлагдмал зэрэг нь саад тээг болдог.
 
Тэгвэл дээрх санхүүжилтийн хүрээнд зорилтот дэд төвүүд болох Шархад болон Толгойтын авто зам, нийтийн аж ахуйн үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх, дэд төвүүд хоорондын уялдаа холбоог сайжруулах ажлууд хийгдэнэ.
Тухайлбал, хяналтын камераар тоноглогдсон, тэргүүлэх ач холбогдолтой замуудыг барьж байгуулах, цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг татах, мэдээлэл холбооны суурин сүлжээний шилэн кабель тавих, бохир усны шугам, дулааны шугам сүлжээ байгуулах, дэд төв тус бүрд усан хангамжийн дэд станц байгуулах зэрэг ажлууд хийгдэх юм.
 
Түүнчлэн, тухайн дэд төвүүдэд төрийн үйлчилгээний болон эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, сургалтын төвүүд, олон нийтийн хөгжлийн төв, спорт цогцолбор, ногоон байгууламжууд болон халамжийн орон сууц зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэх юм. Мөн иргэдийн оролцоонд суурилсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ил тод механизмыг бий болгох, үйл ажиллагааг нь жигдрүүлэхэд чиглэсэн чадавх бэхжүүлэх ажлууд хийгдэнэ.
 
Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд гэр хорооллын цэвэр, бохир ус болон эрүүл ахуйн асуудлыг шийдэврлэж, ахуйн галлагаа, автомашины түгжрэлээс шалтгаалсан хотын агаарын бохирдлыг бууруулснаар шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй Засгийн газрын хариу арга хэмжээг мөн дэмжих юм.
 
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн 3 дугаар үе шат болох АХБ-ны энэхүү зээлийн 25.05 сая ам.доллар нь ердийн зээл бол 18.60 сая ам.доллар нь хөнгөлөлттэй зээл. Энэхүү үе шатны нийт өртөг 114.20 сая ам.доллар байх бөгөөд Европын хөрөнгө оруулалтын банк (ЕХОБ) 18.65 сая ам.долларыг, нийслэлийн ЗДТГ-аас 51.90 сая ам.долларыг хариуцан гаргах юм. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн нийт өртөг 320 сая ам.доллар байх бөгөөд үүнээс 163.7сая ам.долларын санхүүжилтийг АХБ, 60.30 сая ам.долларын санхүүжилтийг ЕХОБ, 96 сая ам.долларын санхүүжилтийг нийслэлийн ЗДТГ хариуцаж байна. Хөтөлбөр нь 2023 оны арванхоёрдугаар сард хэрэгжиж дуусах юм байна.


Нийтэлсэн огноо2020-07-02