1 MONGOLIAN RAILWAY EXPANDS COAL EXPORT LOGISTICS WITH MIXED TRANSPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      2 FOREIGN MINISTER BATTSETSEG VISITS UPPSALA COUNTY IN SWEDEN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/03      3 POLICY SUPPORT TO BOOST WOOL AND CASHMERE EXPORTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      4 ULAANBAATAR APPROVES 2026 BUDGET AMENDMENTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      5 MONGOLIAN PEACEKEEPERS PROTECT OVER 1,400 CIVILIANS IN SOUTH SUDAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      6 ULAANBAATAR ELECTRICITY DISTRIBUTION NETWORK TO BE EXPANDED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      7 CAPITAL CITY SETS APRIL 15 DEADLINE TO LAUNCH ALL 2026 CONSTRUCTION PROJECTS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      8 FOREIGN MINISTER TO PAY OFFICIAL VISIT TO SWEDEN AND NORWAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/02      9 PDAC 2026: MONGOLIA’S EXHIBITION BOOTH OFFICIALLY OPENED WWW.EN.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/03/02      10 APPROXIMATELY 281 CITIZENS OF MONGOLIA RESIDE IN THE MIDDLE EAST, 40 OF WHOM ARE IN ISRAEL WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/02      ШАНХАЙ-УЛААНБААТАР-ШАНХАЙ ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ОРЛОГО 2025 ОНД 74 ТЭРБУМААР ӨСӨЖ, 584.6 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ЗАСГИЙН ГАЗАР 5.95 ХУВИЙН ХҮҮТЭЙ, ЗУРГААН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ 500 САЯ ДОЛЛАРЫН БОНД ГАРГАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     НООС, НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     САНГИЙН ЯАМ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛД ИТГЭЖ ЭХЭЛСЭН НЬ БОНДЫН АРИЛЖААНААС ХАРАГДАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ГАНДАНГИЙН ДЭНЖИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ТОМ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ГУРАВДАГЧ ХӨРШӨӨС ЧАНАГШ: ИХ ГҮРНҮҮДИЙН ӨРСӨЛДӨӨН ДУНДАХ МОНГОЛ-АМЕРИКИЙН ХАРИЛЦАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     МАНАЙ УЛС СТРАТЕГИЙН НӨӨЦӨӨРӨӨ ДЭЛХИЙД ЧУХАЛ БАЙР СУУРЬ ЭЗЛЭХ БОЛОМЖТОЙ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 500 БАГШ ХИЙМЭЛ ОЮУНД СУРАЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     СЗХ: 47 КОМПАНИ 946.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Борооны улмаас авто болон явган хүний замд нийт 4.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ www.ikon.mn

Нийслэлийн ус зайлуулах байгууламж, сүүлийн өдрүүдэд орсон усархаг борооны улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой комисс хуралдаж байна.
Усархаг борооны улмаас авто замд үүссэн эвдрэлийн хэмжилт, судалгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хийснээ танилцуулав.
 
НАЗМХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра "Авто замд үүссэн эвдрэлийг дүүрэг бүрээр нь танилцуулбал,
 
Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 18, 19 дүгээр хороонд явган хүний 1,800 м.кв зам, 2,500 метр үргэлжлэх авто замын хашлага эвдэрсэн.
Баянгол дүүрэгт нийт 800 м.кв зам эвдэрч, 2,800 метр авто замын хашлага эвдэрсэн.
Сонгинохайрхан дүүрэгт явган хүний 1,000 м.кв зам, авто замын 2,000 метр урт хашлага эвдэрсэн.
Сүхбаатар дүүрэгт 2,600 м.кв нүхэн эвдрэл үүсэж, 1,500 урт метр хашлага эвдэрсэн.
Баянзүрх дүүрэгт 1,200 м.кв эвдрэл үүсэж, 1,800 метр урт хашлага эвдэрсэн.
Хан-Уул дүүрэгт 1,000 м.кв явган хүний зам, 2,500 метр урт хашлага эвдэрсэн.
Зургаан дүүрэгт 14,600 м.кв авто зам, явган хүний зам 7,300 м.кв, авто замын 13,100 метр урт хашлага эвдрээд байна. Нийтдээ 4 тэрбум 762.5 сая төгрөгийн хохирол учирсан.
 
Үүнээс замын сангийн хөрөнгөөс 150 сая төгрөгийн засвар үйлчилгээг хийж байна. Үүссэн нөхцөл байдлыг арилгахын тулд 23:00-06:00 цагт ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд өдрийн цагаар ажиллаж байгаа.
 
Одоогоор 1,340 м.кв-д нүхэн эвдрэлийн засварыг хийж, 20,000 м.кв-д шороо хусаж тэгшилсэн. 240 м.кв шороо түрэлт, 26 м.кв асфалт бетонон хог зайлуулж, 2,300 тонн борооны усыг соруулж, цэвэрлэгээ хийгдсэн" гэлээ.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан "Авто замын газар эвдэрсэн замуудыг нэгбүрчлэн гаргаж, шалтгаан нөхцөлийг тодорхойлон хуулийн хэлтэст өгөх ёстой. Хуулийн хэлтсээс хаана, ямар хууль зөрчигдөж, далан суваг бөглөсөн байгааг ол. Хууль зөрчиж, далан суваг бөглөсөн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооц. Улаанбаатар хотын нэг иргэн, нэг аж ахуйн нэгжээс болж нийтээрээ усанд автаж болохгүй. Зөвхөн авто зам дээр л гэхэд 3.9 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна.
 
Борооноос үүдэлтэй эвдрэлийг хатмагц нь Авто замын газар засвараа эхлүүл. Усны барилга байгууламжийн газар ус зайлуулах сувгуудыг бүгдийг нь цэвэрлэ.
Ойрын долоо хоногт бороотой байхыг цаг уур байгууллагаас өнөөдөр ирүүлсэн. Нэлээд усархаг, үргэлжилсэн бороо орох магадлалтай" гэв.
 
Мөн тэрбээр 1970-1980 оны үед хийгдсэн инженерийн сувагчлалаа дараагийн шатанд авчрах хэрэгтэй байгааг онцоллоо.


Нийтэлсэн огноо2020-07-07