1 HOW THE NEW GULF WAR IS IMPACTING MONGOLIA WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/03/13      2 TWO INTERPOL-WANTED SUSPECTS ARRESTED IN KAZAKHSTAN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/13      3 MONGOLIA IN $500 MILLION DEBT OFFERING AND CONCURRENT TENDER OFFER WWW.CLEARYGOTTLIEB.COM PUBLISHED:2026/03/13      4 BATTUSHIG REELECTED PRESIDENT OF MONGOLIAN NATIONAL OLYMPIC COMMITTEE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/13      5 COAL EXPORT INCREASES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/13      6 GOVERNMENT APPROVES AGREEMENT ON SECOND RAILWAY LINE AT ZAMIIN-UUD–ERENHOT CROSSING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/13      7 ASIAN BATTERY METALS ACQUIRES MAIKHAN UUL PROJECT IN MONGOLIA WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/03/13      8 INVESTMENT WEEK DISCUSSES BUSINESS, LEGAL ENVIRONMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/12      9 MONGOLIA’S TRADE SURPLUS WIDENS AS EXPORTS SURGE WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/03/12      10 MONGOLIA DEMANDS RIO TINTO CHANGE “UNFAIR” TERMS OF DEAL ON GIANT OYU TOLGOI COPPER MINE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/03/12      "2026 ОНД АЛТ, ЗЭСИЙН ҮНЭ ӨСӨЛТӨӨ ХАДГАЛНА" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ ТАТВАРЫН АКТТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ХОЁР ЭТГЭЭДИЙГ КАЗАХСТАНААС ОЛЖ АВЧРАВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     УИХ-ЫН ГИШҮҮН Д.АМАРБАЯСГАЛАНД ХИЛИЙН ХОРИГ ТОГТООЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     ҮСХ: ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 52.0 ХУВИАР ӨСӨВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     16 БАЙРШЛЫН 19 КМ АВТО ЗАМД БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРААС ОЮУ ТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ХҮРГҮҮЛСЭН ШААРДЛАГА БҮХИЙ 3 САНАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     МОНГОЛД 2026 ОНД СПОРТЫН ТИВ, ДЭЛХИЙН ЧАНАРТАЙ НАЙМАН ТЭМЦЭЭН БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Сангийн яам: Хөрөнгө оруулагчид Монголд итгэж эхэлсэн нь бондын арилжаанаас харагдаж байна www.itoim.mn

Монгол Улсын Засгийн газар 5.95 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд амжилттай арилжаалсныг Сангийн яамнаас зарлалаа. Засгийн газрын санал болгосон 500 сая ам.долларын бондод нийт 111 хөрөнгө оруулагч захиалга ирүүлснээс 94 нь албан ёсны эзэмшигч болсон байна. Нийт ирүүлсэн санал 1.6 тэрбум ам.долларт хүрч, санал болгосон хэмжээнээс 3.2 дахин давсан нь гадаадын хөрөнгө оруулагчид манай улсын эдийн засаг, санхүүгийн бодлогод итгэл үзүүлж байгааг харуулна гэдгийг Сангийн яамны мэргэжилтнүүд онцлов.
Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга: Бид энэ удаа зургаан жилийн хугацаатай, 2032 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй бондыг 5.95 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлд амжилттай босголоо. Энэ нь цаашид хувийн хэвшлийнхэн 2032 оны жишиг хүү дээр нэмээд өөрсдийн байгууллагын эрсдэлийг тооцон хөрөнгө босгох боломжтой гэсэн үг. Хэрэв Засгийн газар ийм жишиг хүүг зах зээл дээр тогтоож өгөхгүй бол Монголтой ижил түвшний уул уурхайн орлоготой, эдийн засгийн нөхцөл байдал төстэй орнуудын суурь үнэлгээг баримжаалж, дээр нь байгууллагын эрсдэлийг нэмдэг учраас хүүгийн түвшин илүү өндөр тогтох хандлагатай байдаг. Ижил зээлжих зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад бид хамгийн бага купонтой бонд гаргасан цөөн орны нэг хэвээр байна. Засгийн газар ийм нөхцөлөөр дор хаяж нэг удаа ч гэсэн зах зээлд амжилттай гарч байгаа нь чухал ач холбогдолтой.
Мэдээж бонд босгоно гэдэг нь өр үүсгэж байна гэсэн үг. Өртэй болсон учраас хугацаа нь дуусахад төлнө. Ингэхээр гадаад валютын гадагшлах урсгал нэмэгдэнэ, улмаар валютын нөөц, ханш, худалдан авах чадварт нөлөөлөх эрсдэл бий. Тиймээс валютын нөөцийг тогтвортой хадгалах бодлогын хүрээнд бид ийм арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Олон улсын валютын сангийн хаврын болон жилийн уулзалтаар манайд тогтмол хөрөнгө оруулж ирсэн 110 орчим хөрөнгө оруулагчидтай уулзаж, мэдээллээ тогтмол өгч, харилцаагаа хадгалж ирсэн нь ч бас үр дүнгээ өгч байна.
Өчигдөр гаргасан 500 сая ам.долларын бондын хувьд захиалга 1.6 тэрбум ам.долларт хүрч, 3.2 дахин давж ирсэн. Энэ нь одоогийн геополитикийн хурцадмал байдал, санхүүгийн зах зээлийн савлагаатай нөхцөлд ч Монгол Улсын эрсдэлийг харьцангуй бага, 2.22 хувь гэж үнэлж байгаагийн илрэл юм. Хэрэв геополитикийн нөхцөл байдал цаашид даамжирвал тодорхой сөрөг нөлөө гарах эрсдэлтэй ч одоогийн байдлаар хөрөнгө оруулагчид томоохон эрсдэл гэж хараагүй байна.
Өчигдөр олон улсын зах зээлд таван улсын Засгийн газар бонд гаргахаар оролдсон. Төв Азиас хоёр, Ойрх Дорнодоос хоёр, Энэтхэгээс нэг байсан ч амжилттай гарч чадсан нь зөвхөн Монгол Улс байлаа. Энэ нь бидний зээлжих чадвар, бодлогын тогтвортой байдалд өгч буй үнэлгээ гэж харж болно. Мөн бид өмнө нь 8.65 хувийн хүүтэй, ойрын хоёр жилд төлөгдөх байсан бондыг 5.9 хувийн хүүтэй шинэ бондоор сольж чадлаа. Ингэснээр жил бүр төсвөөс төлөх хүүгийн зардал буурч, санхүүгийн дарамт тодорхой хэмжээнд хөнгөрч байна. Өчигдрийн 500 сая ам.долларын бондод нийт 111 хөрөнгө оруулагч захиалга ирүүлснээс 94 нь манай бондын эзэмшигч болсон. Ийм өргөн оролцоо, өндөр захиалга нь олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газарт итгэлтэй хэвээр байгааг илтгэж байна.

By Сандэлгэр ЗОЛЗАЯА

С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-03-03