1 MONGOLIA PUSHES TO COMPLETE RAIL BYPASS AROUND ULAANBAATAR WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/08/19      2 BUDGET DEFICIT HITS 3-YEAR HIGH WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/19      3 CITY NEEDS A CONSTRUCTION HEIGHT LIMIT LAW WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/19      4 MONGOLIA TO RAISE MINIMUM WAGE TO MNT 1 MILLION FROM 2027 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/18      5 OVER 700 JOURNALISTS ACCREDITED TO COVER COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/18      6 MONGOLIA: WORLD GATHERS TO SEEK ACCORD ON TACKLING DESERTIFICATION WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/08/18      7 MONGOLIA’S FUEL SUPPLY RETURNS TO NORMAL, RESTRICTIONS ON LICENCE PLATES AND PURCHASE LIMITS LIFTED WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/08/18      8 SAUDI ARABIA HANDS LAND DEGRADATION BATON TO MONGOLIA WWW.ARABNEWS.COM PUBLISHED:2026/08/18      9 CHINA SHARES DESERTIFICATION-CONTROL EXPERTISE AT UNCCD COP17 IN MONGOLIA WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2026/08/18      10 UNCCD COP17 OPENS IN MONGOLIA'S CAPITAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/17      ТӨРӨЛТ 3.8 ХУВИАР БУУРЧ, НАС БАРАЛТ 1.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/19     Б.ПҮРЭВДАГВА: ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТААР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦООГҮЙ ӨДРҮҮДИЙГ ТАТВАРААС ХАСАХ ТООЦООЛОЛ ХИЙЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/19     МОНГОЛ ОРНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТӨД ӨРТӨӨД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/18     ҮСХ: АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13.4 МЯНГААР ӨССӨН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/18     Б.ДАВААДАЛАЙ: УУЛ УУРХАЙН САЛБАР ШАТАХУУНЫ ХҮНДРЭЛГҮЙ, ЭКСПОРТ, ОРЛОГО ХАРЬЦАНГУЙ САЙН БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/18     ҮСХ: ГАДААД ХУДАЛДАА 5 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/18     Ү.ОЮУНЗУЛ: COP17 ХУРЛЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НИЙСЛЭЛИЙН ӨМЧ БОЛОН ҮЛДЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/18     Б.ДАШПҮРЭВ: ӨНӨӨДРӨӨС НИЙСЛЭЛИЙН ШТС-УУДЫН 90 ХУВИЙГ 24 ЦАГААР АЖИЛЛУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     ХЯТАДЫН С919 ОЛОН УЛСЫН АНХНЫ НИСЛЭГЭЭ ЯАГААД МОНГОЛ УЛСААС ЭХЛҮҮЛСЭН БЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     COP17 ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Манай улс стратегийн нөөцөөрөө дэлхийд чухал байр суурь эзлэх боломжтой www.montsame.mn

Канадын Торонто хотод болж буй PDAC-2026 буюу дэлхийн уул уурхай, хөрөнгө оруулагч нарын чуулга уулзалтад манай улс 29 дэх жилдээ оролцож байна.

Алт, зэс, газрын ховор элемент зэрэг байгалийн баялгаар арвин нөөцтэй манай улс нийлүүлэгчээс боловсруулагч орон болохыг зорьж байгаа тул энэ чиглэлд бодлогоо зангидаж хууль эрхзүйн орчноо шинэчилж хөрөнгө оруулагч нарт таатай нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байгааг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням тэмдэглэжээ. Тэрбээр “Дэлхийн өндөр технологийн түүхий эдийн эрэлт нэмэгдэж байгаатай холбоотой чухал ашигт малтмалын талаарх бодлого, стратеги, эрх зүйн орчноо шинэчилж байна. Манай улс зэс, уран, молибден, газрын ховор элемент зэрэг стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой. Иймд урт хугацааны, харилцан ашигтай түншлэлийг эрхэмлэж, хариуцлагатай, тогтвортой уул уурхайг дэмжинэ” хэмээснийг АҮЭБЯ мэдээлэв.

Мөн зэсийн арвин нөөцтэй орны хувьд боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч, “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж эхэлснийг дурдаад, ган болон боловсруулах бусад үйлдвэрийн төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад танилцуулжээ.

Монгол Улсын эдийн засаг нь эрдэс баялгийн салбарт тулгуурладаг бөгөөд энэ нь нийт экспортын 95, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 75, ДНБ-ий 35 хувийг бүрдүүлдэг. Энэ хамаарлыг багасгахаар хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой, өрсөлдөх чадвартай, урьдчилан таамаглах боломжтой болгоход чиглэсэн бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлж, Ашигт малтмалын тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, татварын таатай орчин бүрдүүлэх юм.

Мөн энэ үеэр АҮЭБЯ, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) хувийн хэвшлийн төлөөлөл хамтран Монголын үзэсгэлэнгийн талбайд улсынхаа эрдэс баялгийн салбарын томоохон төсөл, боломжийг хөрөнгө оруулагчдад танилцуулж байна. Манай улс PDAC-2026 чуулганд жил бүр оролцохдоо “Монголын өдөр” үзэсгэлэнг санаачилсан нь дэлхийн уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болжээ.

Гурван өдөр үргэлжлэх тус чуулга уулзалтад 125 орны 27 мянга орчим төлөөлөгч оролцож, үзэсгэлэнгийн 1300 орчим талбай ажиллуулж, салбарын 700 орчим мэргэжилтэн, экспертүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.



Нийтэлсэн огноо2026-03-02