1 HOW THE NEW GULF WAR IS IMPACTING MONGOLIA WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/03/13      2 TWO INTERPOL-WANTED SUSPECTS ARRESTED IN KAZAKHSTAN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/13      3 MONGOLIA IN $500 MILLION DEBT OFFERING AND CONCURRENT TENDER OFFER WWW.CLEARYGOTTLIEB.COM PUBLISHED:2026/03/13      4 BATTUSHIG REELECTED PRESIDENT OF MONGOLIAN NATIONAL OLYMPIC COMMITTEE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/13      5 COAL EXPORT INCREASES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/13      6 GOVERNMENT APPROVES AGREEMENT ON SECOND RAILWAY LINE AT ZAMIIN-UUD–ERENHOT CROSSING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/13      7 ASIAN BATTERY METALS ACQUIRES MAIKHAN UUL PROJECT IN MONGOLIA WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/03/13      8 INVESTMENT WEEK DISCUSSES BUSINESS, LEGAL ENVIRONMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/12      9 MONGOLIA’S TRADE SURPLUS WIDENS AS EXPORTS SURGE WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/03/12      10 MONGOLIA DEMANDS RIO TINTO CHANGE “UNFAIR” TERMS OF DEAL ON GIANT OYU TOLGOI COPPER MINE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/03/12      "2026 ОНД АЛТ, ЗЭСИЙН ҮНЭ ӨСӨЛТӨӨ ХАДГАЛНА" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ ТАТВАРЫН АКТТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ХОЁР ЭТГЭЭДИЙГ КАЗАХСТАНААС ОЛЖ АВЧРАВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     УИХ-ЫН ГИШҮҮН Д.АМАРБАЯСГАЛАНД ХИЛИЙН ХОРИГ ТОГТООЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/13     ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     ҮСХ: ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 52.0 ХУВИАР ӨСӨВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     16 БАЙРШЛЫН 19 КМ АВТО ЗАМД БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРААС ОЮУ ТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ХҮРГҮҮЛСЭН ШААРДЛАГА БҮХИЙ 3 САНАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/12     МОНГОЛД 2026 ОНД СПОРТЫН ТИВ, ДЭЛХИЙН ЧАНАРТАЙ НАЙМАН ТЭМЦЭЭН БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр боллоо www.itoim.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ноос ноолуур, банкны салбарынхантай уулзав.
2025 онд 4000 тонн самнасан ноолуур экспортолсон нь 5.7 дахин өссөн үзүүлэлт бөгөөд 335 сая долларын орлого олсон. Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийн (6.8 хувь өссөн) бүтцийг харах юм бол хөдөө аж ахуйн салбар нийт өсөлтийн 40 хувийг бүрдүүлэхэд ноос ноолуурын экспорт зонхилон нөлөөлжээ. Зээлийн хүртээмжийг сайжруулах, экспортын урамшуулалд хамруулах, худалдан авсан түүхий эд болон экспортын гэрээг барьцаалж зээл олгох зэргээр дэмжлэг үзүүлбэл үйлдвэрлэлийн хүчин чадал, экспортыг нэмэгдүүлэх боломжтой гэж тус салбарынхан үзэж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар зээлийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй мөн энэ үеэр ярилцлаа. Ялангуяа дахин зээл авахын тулд өмнөх зээлээ төлсөн байх ёстой гэсэн хатуу шалгуурыг уян хатан болгох тухай ноос ноолуурын салбарынханы хүсэлтийг хөндөв. Банкуудын тухайд экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн 15 жилд байгаагүйгээр буурч, 4.6 хувьд хүрсэн гэдгийг ч онцоллоо. Нөөцөлсөн түүхий эд, томоохон хөрөнгө оруулалтын гэрээг барьцаалж зээл олгох, санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн гаргах зэрэг асуудлыг судалж үзэхийг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлэв.

Уулзалтын үр дүнд гүн боловсруулалт хийж, ээрэх үйлдвэр байгуулах төслийг бодлогоор дэмжих, олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнд оролцоход дэмжлэг үзүүлэх, нийслэлд ноолууран бүтээгдэхүүн худалдаалах нэгдсэн цэг байгуулахыг дэмжиж ажиллахыг ХХААХҮЯ-нд үүрэг болголоо. Сүхбаатар аймагт энэ сарын 21-нд ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулахаар болж, салбарын яам бэлтгэл ажлыг нь хангах ажлын хэсэг томилов. Мөн татварын бодлогоор хэрхэн дэмжиж болох талаар судалж, санал боловсруулахыг Сангийн яаманд даалгав.



Нийтэлсэн огноо2026-03-03