1 "ERDENES MONGOL" AND THE IMF DISCUSSED COOPERATION IN WEALTH FUND MANAGEMENT AND CORPORATE GOVERNANCE WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/03      2 UNIFICATION MINISTER CHUNG DELIVERS SPECIAL SPEECH AT ULAANBAATAR DIALOGUE WWW.CHOSUN.COM PUBLISHED:2026/06/03      3 CENTRAL ASIA AND MONGOLIA FORECAST STRONGEST GROWTH IN EBRD REGIONS WWW.NEWS.FUNDSFORNGOS.ORG PUBLISHED:2026/06/03      4 COMBED CASHMERE EXPORTS REACH USD 330 MILLION UNDER ‘WHITE GOLD’ PROGRAM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/03      5 STOCK EXCHANGE INDICES RISE, MARKET OUTLOOK REMAINS POSITIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/03      6 CHINA-MONGOLIA STEPPE PARTNER 2026: CHINESE PARTICIPATING TROOPS CONDUCT SUBJECT DEMONSTRATIONS WWW.ENG.MOD.GOV.CN PUBLISHED:2026/06/03      7 MODEL SCIENCE LABORATORY ESTABLISHED UNDER ADB-FUNDED EDUCATION PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/03      8 COOPERATION AGAINST DRUGS, CYBERCRIME, AND CORRUPTION TO BE EXPANDED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/03      9 JOINT MILITARY ARCHAEOLOGICAL EXPEDITION MAKES FIRST DIVE IN BUIR LAKE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/03      10 MONGOLIA HOSTS ‘DRONECON2026’ INTERNATIONAL CHAMPIONSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/03      “ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НОГДОЛ АШГААСАА 20% ТАТВАР ТӨЛЖ БАЙГААГ ӨӨРЧЛӨХӨӨР ХУУЛЬД ТУСГАСАН” WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03     "ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ 1600 ИРГЭН ХОЁР УДАА, ДӨРВӨН ИРГЭН ДӨРВӨН УДАА, 80 ХҮН ГУРВАН УДАА АВСАН НЬ ИЛЭРСЭН" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03     ТОСК-ИЙН НЭРИЙГ БАРЬЖ, ОРОН СУУЦАНД ОРУУЛНА ГЭХ ЗАЛИЛАН ЭРС НЭМЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03     "БОРТЭЭГИЙН ОРДЫН ТЕНДЕРТ ШАЛГАРСАН КОМПАНИУД ШААРДЛАГА ХАНГАСАНГҮЙ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03     ТАВДУГААР САРД МОНГОЛБАНК 758.5 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03     ЗАСГИЙН ГАЗАР ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТӨРӨЛЖСӨН БАНК БАЙГУУЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03     НИЙСЛЭЛД ХИЙГДСЭН ТОМИЛГООНУУД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03     ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03     Э.БАТШУГАР: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САН ӨРГҮЙ БОЛСОН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03     “ЦАГААН АЛТ” ХӨТӨЛБӨРИЙН ДҮНД САМНАСАН НООЛУУРЫН ЭКСПОРТ 330 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/03    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

УБТЗ-ын ачаа тээврийн төлөвлөгөө давж биеллээ www.monsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг энэ оны эхний хагас жилд 14.4 сая тонн ачаа тээвэрлээд байна. Энэ нь ачаа тээвэр өнгөрсөн жилийн мөн үеэс 10 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
 
Тэр дундаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын тээвэр 25.6 хувиар, импортын тээвэр 8.1 хувиар, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 0.9 хувиар тус тус өсөв. Мөн манай улсын нутгаар дамжин өнгөрөх транзит чингэлгийн галт тэрэгний тоо энэ оны эхний хагас жилд 940 хүрээд байгаа нь өнгөрсөн жилийн мөн үеэс 280 галт тэргээр илүү байна.
УБТЗ-ын хамт олны гаргасан эдгээр амжилт нь "COVID-19"-ийн цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад чухал хувь нэмэр болж байна. Түүнчлэн улс орны томоохон бүтээн байгуулалт болох Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг барих ажилд УБТЗ идэвхтэй оролцож, эхний 50 км замын дээд бүтцийг богино хугацаанд тавьж Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өглөө. УБТЗ-ын хамт олны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг төр, засаг өндрөөр үнэлж, энэ жил Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр дахин шалгаруулсан юм.
Дэлхий нийтийг хамарсан "COVID-19"-ийн цар тахал нь улс орнуудын эдийн засагт хүндээр тусч, олон зуун компани, ААН дампуурч, ажлын байраа цомхотгож байгаа энэ хүнд үед Монгол Улсын хамгийн том ажил олгогч “Улаанбаатар төмөр зам” ХНН 16 мянга шахам ажилтнуудаа цомхотголд өртүүлэлгүй, цалин урамшууллыг тогтмол олгоход онцгой анхаарч ажилласны дүнд төмөр замч нараа ажилгүйдэл, ядуурлаас хамгаалж чадаж байгаа нь үлгэр дууриал болж байна.
 
УБТЗ-ын хамт олон өнгөрсөн онд 28.1 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон бол энэ жил 29 сая орчим тонн ачаа тээвэрлэх боломж байгааг энэ оны хагас жилийн ажлын үзүүлэлт харуулж байна.


Нийтэлсэн огноо2020-07-08