1 ‘CITIZENS BEAR CONSEQUENCES WHEN COURTS FALL UNDER POLITICAL INFLUENCE’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/30      2 CABINET APPROVES DRAFT TAX LAW AMENDMENTS OFFERING MNT 2.2 TRILLION IN RELIEF WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/30      3 MEAT PRICE CRISIS DRIVES INFLATION SPIKE ACROSS MONGOLIA WWW,GOGO.MN PUBLISHED:2026/04/30      4 DIRECT COOPERATION TO BE ESTABLISHED WITH MAJOR GLOBAL TECH COMPANIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/29      5 ‘EU DAY 2026’ TO BE HELD IN LOCAL AREA FOR THE FIRST TIME WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/29      6 CHINA BEGINS CONSTRUCTION OF 4 GW RENEWABLE TRANSMISSION PROJECT IN INNER MONGOLIA WWW.ALCIRCLE.COM PUBLISHED:2026/04/29      7 BURYATIA WANTS TO IMPORT 5,000 TONS OF MEAT AND FROZEN BULL SEMEN FROM MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/04/29      8 REAL WAGE GROWTH LAGS BEHIND NOMINAL GAINS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/04/29      9 LOWER THE PRESSURE INSTEAD OF CLOSING BUSINESS ACCOUNTS! WWW.UBPOST.MN  PUBLISHED:2026/04/29      10 BANK OF MONGOLIA TO SUPPORT COMMERCIAL BANKS SECURING LONG-TERM FOREIGN FUNDING WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/29      АРЦАТЫН АВТО ЗАМ ХҮРТЭЛ 350 МЕТР АВТО ЗАМ БАРИНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГААС ОНЦЛОХ НЬ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/30     УИХ: ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УНАГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/30     С.НАРАНЦОГТ: ГАДНЫН БАНК ОРЖ ИРЛЭЭ ГЭЭД МОНГОЛ СҮЙРЧИХГҮЙ, БИД ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАХГҮЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХӨӨР БОЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     МАХНЫ ҮНЭ 24 ХУВИАР ӨСӨЖ, ИНФЛЯЦЫГ ХӨӨРӨГДӨВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     Ж.МЭНДСАЙХАН: НӨАТ-ЫН БОСГЫГ 400 САЯ ТӨГРӨГТ ХҮРГЭЖ, ИМПОРТЛОГЧДЫН НӨАТ ТӨЛӨХ ХУГАЦААГ ХОЁР САРААР ХОЙШЛУУЛЖ ТООЦДОГ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ БАГАСГАЖ, ТӨЛБӨРИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС МЭДЭГДЭЛ ГАРГАВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29     ЭНТОНИ БЛИНКЕНД ХҮРСЭН МОНГОЛ УЛСЫН 2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨХ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААРХ ЗАХИДАЛД ЯМАР АГУУЛГУУД ТУСГАЖ БАЙВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/29    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монголын хөрөнгийн бирж 404 сая төгрөгийн алдагдал хүлээжээ www.gogo.mn

Хувьцаат компаниуд энэ оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангуудаа танилцуулж эхэллээ. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд хагас жилийн санхүүгийн тайланг долдугаар сарын 20-ны өдрийн дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй. Энэ хугацаанд нийт бүртгэлтэй 199 хувьцаат компаниас ердөө 59 компани олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж, тайлангаа ирүүлжээ.
 
Хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй нэр бүхий хувьцаат компаниуд ирэх сарын 01-ний дотор зөрчлийг арилгаагүй тохиолдолд СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”, МХБ-ийн холбогдох журмууд болон “Бүртгэлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцлага тооцох юм.
 
“АПУ”, “ЛэндМн”, “Түмэн шувуут”, “Инвескор” ББСБ-ын тайлан сайн гарчээ. Харин "Говь", "Монгол шуудан"-д КОВИД 19-ийн нөлөө нөлөө хүнд тусжээ. “Монгол шуудан” компанийн нийт өр төлбөр 6.8 тэрбум төгрөг, мөнгөн хөрөнгийн үлдэгдэл нь 14.5 тэрбум, хуримтлагдсан ашиг нь 4.2 тэрбум төгрөг байна. Хэдийгээр тус компанийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.8 тэрбумаас 7.2 тэрбум төгрөг болж өссөн ч татварын дараах цэвэр ашиг нь 3 сая төгрөг байна.
 
ДЦС-4 НИЙТ сая 515 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨР ТӨЛБӨРТЭЙ БАЙНА
 
 
 
ДЦС-3 энэ оны эхний хагаст 65 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллан, нийт 9.2 тэрбум төгрөгийн ашиг олжээ. Тус компанийн татварын дараах ашиг 4.7 тэрбум болж өссөн байна. Өнгөрсөн оны мөн үед тус компани 2.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байв.
 
 
ДЦС-3 энэ оны эхний хагаст борлуулалт, маркетингийн зардалд 87 сая төгрөг зарцуулсан ДЦС-4 1.2 тэрбум төгрөгийг энэ чиглэлд зарцуулсан байна.
 
Тэгвэл ДЦС-4 нийт 515 тэрбум төгрөгийн өр төлбөртэй. Гадаад валютын ханшийн зөрүүний улмаас тус компани өнгөрсөн онд 4.5 тэрбум төгрөгийн алдадгдал хүлээсэн бол энэ онд энэ дүн 11.9 тэрбум төгрөг болж өсжээ. Тус цахилгаан станцын цэвэр ашиг 6.3 тэрбум төгрөг байна. ДЦС-3 энэ оны эхний хагаст борлуулалт, маркетингийн зардалд 87 сая төгрөг зарцуулсан ДЦС-4 1.2 тэрбум төгрөгийг энэ чиглэлд зарцуулсан байна.
 
Мөн л төрийн өмчит хувьцаат компани болох “УБ дулааны сүлжээ” энэ онд нийт 77 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 25 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, татварын дараах ашиг нь 7.5 тэрбум төгрөг байна.
 
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧИД АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ
 
 
 
141 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй АПУ ХК-ийн нийт өр төлбөр 109 тэрбум төгрөг байна. Энэ онд 198 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 58 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.
 
“Сүү” ХК нэмж үнэт цаас гаргасан. Тус компанийн нийт эргэлтийн хөрөнгө 29.7 тэрбум төгрөг. Үндсэн хөрөнгө нь 32 тэрбум төгрөгөөр үнэлэгддэг. Нийт 39.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй тус компанийн хуримтлагдсан ашиг 27.4 тэрбум төгрөг байна. Харин энэ оны эхний хагаст 2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
 
“Түмэн шувуут” ХК-ийн богино хугацаат өр төлбөр 3.4 тэрбум төгрөг болж буурчээ. Өнгөрсөн оны мөн үед тус компанийн богино хугацаат төлбөр 5.5 тэрбум төгрөг байсан юм. Гэхдээ өр төлбөрийн нийт дүн 7.6 тэрбумаас 9.6 тэрбум төгрөг болон өсжээ. 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус компани энэ оны эхний хагаст 11.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, татварын дараах байдлаар 2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Иймд тус компани хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан юм. 9.6 тэрбум төгрөгийг татварт төлж, татварын дараах байдлаар 41 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
 
“Увс хүнс” ХК тайлант хугацаанд 1 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн ч цэвэр ашиг нь 16 сая төгрөг байна.
 
“ГОВЬ”-ИЙН БОРЛУУЛАЛТ ИХЭЭХЭН БУУРЧЭЭ
 
“Говь” ХК болон түүний охин компаниудын богино хугацаат өр төлбөр 143 тэрбум, урт хугацаат өр төлбөр 173 тэрбум, нийт өр төлбөр 316 тэрбум төгрөг байна. Өнгөрсөн онд нийт 209 тэрбум төгрөгийн борлуулалт олсон бол энэ оны хагас жилд энэ үзүүлэлт 37 тэрбум төгрөг болж буурчээ. Одоогоор энэ оны цэвэр ашиг нь 21.3 тэрбум төгрөг байна.
 
Монголын хөрөнгийн биржид “Инвескор”, ЛэндМН ББСБ бүртгэлтэй байдаг. “Инвескор” ББСБ-ын банк, санхүүгийн байгууллагад байршуулсан харилцахын хэмжээ сүүлийн нэг жилд 2.7 тэрбумаас 5.2 тэрбум төгрөг болж өсжээ. Нийт 74 тэрбум төгрөгийн зээлийг гаргаад байгаа аж. Үүний 71.5 тэрбум нь хэвийн зээл бол хугацаа хэтэрсэн зээл 652 сая, чанаргүй зээл 2 .1 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. мөн 1.1 тэрбум төгрөгийн муу зээл байгаа бол эрсдэлийн сангийн үлдэгдэл нь 1.5 тэрбум төгрөг байна. Богино, урт хугацаат нийт өр төлбөр нь 50.9 тэрбум төгрөгт хүрчээ. Гэсэн ч энэ оны эхний хагасын хуримтлагдсан ашиг нь 14 тэрбум төгрөг байна.
 
Нийт 800 сая ширхэг хувьцаатай “ЛэндМн” ХК 2.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
Монголын хөрөнгийн бирж энэ оны эхний хагаст брокер дилерийн үйл ажиллагаанаас 576 сая төгрөгийн ашиг олжээ. Татварын дараах байдлаар тус компани 404 сая төгрөгийн алдагдалтай байна.


Нийтэлсэн огноо2020-07-30