1 BUSINESS & HERITAGE PROGRAM IN PAKISTAN MARCH 30- APRIL 05. 2026 WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2026/01/22      2 GENERAL GOVERNMENT REVENUE AND GRANTS INCREASE BY MNT 1.2 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/22      3 MONGOLIA'S INDUSTRIAL OUTPUT INCREASES 4.8 PCT IN 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/22      4 CHP-4 BOILER DAMAGE TRIGGERS TEMPORARY POWER RESTRICTIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/22      5 TUGRUG DEPOSITS RISE BY MNT 4 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/22      6 ‘BILLIONS OF TREES’: MONGOLIA’S NATIONAL MOVEMENT HITS 127.9 MLN TREES WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/01/22      7 OVERNIGHT TEMPERATURE PLUNGES TO MINUS 45.2 DEGREES CELSIUS IN NORTHERN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/22      8 RUSSIA PLEDGES UNINTERRUPTED FUEL SUPPLIES TO MONGOLIA FOR 2026 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/21      9 MALAYSIA WINS APPEAL IN LAWSUIT BY FAMILY OF MURDERED MONGOLIAN WOMAN ALTANTUYA WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/01/21      10 SOCIAL PROTECTIONS OVERLOOKED IN MONGOLIA–UK CRITICAL MINERALS COOPERATION WWW.EASTASIAFORUM.ORG  PUBLISHED:2026/01/21      БИЗНЕС & ӨВ СОЁЛЫН ХӨТӨЛБӨР 2026 ОНЫ 03 САРЫН 30- НААС 4 САРЫН 05 ПАКИСТАН УЛС WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2026/01/22     ОЮУ ТОЛГОЙН ОЛБОРЛОЛТ ТЭЛЖ, "РИО ТИНТО"-ГИЙН ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ӨСЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦ 256 МВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ДАВОС ХОТНОО УУЛЗАВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     ТӨСӨЛ: ГУРВААС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ӨРХӨД ОРОН СУУЦ, ТАТВАРЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     МОНГОЛЫН 47 ИРГЭН ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ХАРЬД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     “AGUA GARDEN”-ИЙН ГАЗАР АНХНААСАА ОРОН СУУЦ БАРИХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БАЙСАН ГЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ӨНӨӨДӨР ҮРГЭЛЖИЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/21     ХҮННҮ ХОТ ТӨСЛИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖИЛ 10 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/21     МОНГОЛООСОО ДҮРВЭГСДИЙН ПАРАДОКС WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/21    

Нийгмийн даатгалын сангийн орлого 4,9 хувиар багасжээ www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний 8 сард 1.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 88.5 (4.9 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.
 
 
Үүнд тэтгэврийн даатгалын сангийн орлого 53.5 (4.0 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. Нийгмийн даатгалын сангийн зарлага эхний 8 сард 2.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 340.0 (20.2 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 209.1 (17.1 хувь) тэрбум, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 117.8 (1.2 дахин) тэрбум, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 13.7 (16.5 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээлсэн.
 
 
Ажилгүйдлийн даатгалын сангаас энэ оны эхний 8 сард 13.7 мянган хүнд 33.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 666 (4.6 хувь) хүнээр багасаж, олгосон тэтгэмжийн хэмжээ 7.8 (29.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.
 
Засгийн газраас Коронавирус халдвар цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа төрийн бус өмчийн аж ахуйн нэгж, байгууллага, их, дээд сургуульд ажилладаг даатгуулагч болон сайн дураар даатгуулагчдад өнгөрсөн 7 дугаар сараас сар бүр 200.0 мянган төгрөгийн дэмжлэг олгож байна. Энэ оны эхний 8 сард 200.0 мянган даатгуулагчид (давхардсан тоогоор) 40.0 тэрбум төгрөгийн дэмжлэг олгожээ.


Нийтэлсэн огноо2020-09-17