Монгол Улсыг гишүүнээр урьсан Трампын Энх тайвны зөвлөлд аль улс нэгдэхээ мэдэгдсэн бэ www.eguur.mn
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл гэх зүйлийг үүсгэсэн. Тус зөвлөлд элсэх урилгыг хэд хэдэн орны удирдагч руу явуулжээ. Дипломатуудын үзэж буйгаар энэхүү зөвлөл НҮБ-ын үйл ажиллагаанд хор хөнөөлтэй байж магадгүй. Монгол Улсыг тус зөвлөлд нэгдэхийг урьсан байгаа юм.
Вашингтоны зарим түүхэн холбоотнууд уг урилгад болгоомжтой хариу үйлдэл үзүүлжээ. Гэхдээ урилгаас татгалзсан тохиолдол цөөн байна. Мөн АНУ-тай урт хугацааны турш хэцүүхэн харилцаатай Беларусь гэх мэт орнууд нэгдэхээ мэдэгдээд байгаа аж.
Энх тайвны зөвлөл гэж юу вэ
Трамп өнгөрсөн жилийн есдүгээр сард Газын зурвасын дайныг дуусгах төлөвлөгөөгөө танилцуулахдаа Энх тайвны зөвлөл гэгч зүйл үүсгэн байгуулна хэмээсэн. Зөвлөл зөвхөн Газын зурвасын асуудал төдийгүй дэлхийн бусад буланд болж буй мөргөлдөөнийг шийдвэрлэхэд оролцоно гэдгийг Трамп хэсэг хугацааны дараа мэдэгдсэн юм.
АНУ-ын ерөнхийлөгч тэрхүү зөвлөлийн даргаар ажиллаж, дэлхий даяар энх тайвныг дэмжих, мөргөлдөөнийг шийдвэрлэхийн төлөө үүрэг хүлээнэ. Гишүүн орнуудын суудал гурван жилийн хугацаатай байх юм. Харин нэг тэрбум ам.доллар төлбөл зөвлөлийн байнгын гишүүн болно.
Зөвлөлийн гүйцэтгэх гишүүдээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Трампын тусгай элч Стив Виткофф, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, Трампын хүргэн Жаред Кушнер нарыг томилжээ.
Аль улсууд урилгыг хүлээн авахаа мэдэгдсэн бэ
Цагаан ордны нэгэн өндөр албан тушаалтан лхагва гарагт /2026.01.21/ хэлэхдээ 50 орчим урилга илгээсний 35 нь хүлээн авсан гэсэн юм. Үүнээс өөр мэдээлэл өгөөгүй байна.
Одоогийн байдлаар урилгыг хүлээн авсан нь мэдэгдээд буй орнуудыг жагсаавал:
Аргентин
Армени
Азербайжан
Арабын Нэгдсэн Эмират Улс
Бахрейн
Беларусь
Вьетнам
Египет
Индонез
Израил
Йордан
Казахстан
Катар
Канад (Зарчмын хувьд зөвшөөрсөн)
Косово
Марокко
Пакистан
Турк
Унгар
Одоохондоо элсэхгүй орнууд:
Франц
Норвеги
Швед
Урилга хүлээн авсан орнууд:
Бүгд Найрамдах Солонгос Улс
Бүгд Найрамдах Хятад Ард Улс
Их Британи
Монгол Улс
Хорват
Герман
Итали
Европын Холбооны гүйцэтгэх байгууллага
Парагвай
ОХУ
Сингапур
Словени
Турк
Украин
Япон
Нийтэлсэн огноо2026-01-22





