1 RIO TINTO RESUMES COPPER EXPORTS FROM MASSIVE MONGOLIAN MINE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/06/18      2 ACCA AND AMIRA SIGN MOU TO ADVANCE ACCOUNTANCY IN MONGOLIA WWW.THEACCOUNTANT-ONLINE.COM PUBLISHED:2026/06/18      3 MONGOLIA, EUROPEAN INVESTMENT BANK DEEPEN PARTNERSHIP ON ENERGY TRANSITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/18      4 9TH MONGOLIA–U.S. LAND FORCES TALKS OPEN IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/18      5 THE ECONOMIC IMPACT OF EUROPEAN TOURISTS IN MONGOLIA: PRIORITIZING QUALITY OVER QUANTITY WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/18      6 EU AMBASSADOR DISCUSSES CULTURAL AND TOURISM COOPERATION WITH MONGOLIA'S MINISTER OF CULTURE WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/06/18      7 MONGOLIA LAUNCHES PARTNERSHIP FOR SCIENCE AND RESEARCH WWW.WHO.INT PUBLISHED:2026/06/18      8 MONGOLIA AND AFRICA: TIME TO REIGNITE A FORGOTTEN PARTNERSHIP WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/06/17      9 PROTESTERS BLOCK COPPER EXPORTS TO CHINA FROM RIO TINTO MINE IN MONGOLIA WWW.ABCNEWS.COM PUBLISHED:2026/06/17      10 GOVERNMENT RESTRUCTURES ERDENES MONGOL, DISSOLVES 14 COMPANIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/17      СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АНХНЫ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМИЙГ ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Ч.ТӨГСДЭЛГЭРИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ, НӨХӨР Б.ӨСӨХБАЯРЫГ НЬ 30 ХОНОГООР ЦАГДАН ХОРЬЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     БНСУ-ЫН “КАКАО БАНК”-НЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКТАЙ ТҮНШЛЭЛЭЭ УЛАМ ГҮНЗГИЙРҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТ ЗТЯ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ГУРВАН БАЯНЫ ХӨНДИЙД УРАНЫ АНХНЫ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     Г.ДАМДИННЯМ: ОЮУ ТОЛГОЙН ТЭЭВРИЙГ ЗОГСООВОЛ ӨДӨРТ 5 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ТАСАРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     Б.ДАВААДАЛАЙ: "ЭРДЭНЭС МОНГОЛ" НЭГДЛИЙГ "ЧИНГИС ХААН БАЯЛГИЙН САН НЭГДЭЛ" БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     Т.ДАВААДАЛАЙГ ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ 1 САРААР СУНГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Гадаад валютын нөөц $3.6 тэрбум болжээ www.ikon.mn

COVID-19 цар тахлын нөлөө Монгол Улсын нийгэм, эдийн засагт хэрхэн туссаныг Үндэсний статистикийн хороо 2020 оны эхний 8 сарын төлөв байдлаар харьцуулан ээлжит судалгаагаа гаргажээ.
 
Энэхүү судалгаагаар эдийн засгийн голлох үзүүлэлтүүдэд нөлөөлөгч хүчин зүйлс хэрхэн муудсаныг доорх зураг харуулж байна.
Гадаад валютын албан нөөц энэ оны долдугаар сарын байдлаар 3.6 тэрбум америк доллар болж, өмнөх оны мөн үеэс 0.05 хувь, өмнөх сараас 1.8 хувиар өссөн нь экспорт хумигдаж, гадаад валютын урсгал саарсан энэ үед төгрөгийн ханш огцом сулрахаас сэргийлж байгааг тус судалгаанд дурдсан байна. Гэхдээ валютын нөөц хязгаартай тул экспортыг нэмэгдүүлэх, валютын орох урсгалыг сайжруулах ажил зайлшгүй шаардлагатай байгааг мөн тодотгожээ.
 
Төгрөгийн тогтвортой байдлыг хангахад нөгөө талдаа иргэдийн төгрөгт итгэх итгэл шууд нөлөөтэй. Өнгөрсөн оны наймдугаар сарын эцэст нийт хадгаламжийн 21.3 хувийг валютын хадгаламж эзэлж байсан бол энэ оны наймдугаар сарын эцэст 29.4 хувь болж, 8.1 пунктээр өссөн байна.
 
Валютын хадгаламж 4.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 74 (1.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.7 (58.6%) их наяд төгрөгөөр өсжээ.
Нийт хадгаламжид валютын хадгаламжийн эзлэх хувь нэмэгдэж байгаа нь иргэд, ААН байгууллагын төгрөгт итгэх итгэл суларч эхэлснийг харуулж байна. Ийнхүү долларжилт нэмэгдэж байгаа нь ханшид дарамт болох цаашлаад зээлийн хүү нэмэгдэх нэг нөхцөл болдог. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Зээлийн хүүг бууруулах стратегиар ам.долларын хадгаламжийг даатгахгүй байх, долларын хадгаламжаас татвар зэрэг зохицуулалтуудыг авахаар болоод буй.
 
Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2020 оны наймдугаар сард 2849.11 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар суларчээ.
Оны эцэс гэхэд төлбөрийн тэнцлийн алдагдал сайжирч, төгрөгийн ханш тогтворжино гэж үзэж байгаагаа өнгөрсөн долоо хоногт болсон Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны мэдээллийн үеэр Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэлж байв.
 
Тэрбээр "Он гарснаас хойш дотоодын валютын захад төв банк 2.3 тэрбум ам.долларыг нийлүүлж, 1.5 тэрбум ам.доллар худалдаж авсан. Цэвэр дүнгээр 2020 он гарснаас хойш 800 орчим сая долларыг дотоодын зах зээлд нийлүүлсэн. Хэдийгээр цэвэр интервенц нэмэгдсэн ч Монголбанк он дуустал ханш тогтвортой байна гэж харж байгаа. Төлбөрийн тэнцлийн алдагдал 300-400 сая доллароор сайжирна гэсэн хүлээлттэй байгаа. Сүүлийн өдрүүдэд уул уурхайн салбарын экспорт нэмэгдэж байна. Нөгөө талаас дотоодын валютын захад тогтвортой байдал ажиглагдаж байна. Он дуустал тогтвортой байна гэж харж байна" гэсэн юм.


Нийтэлсэн огноо2020-09-22