Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа www.news.mn
НЗД-ын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх нэг сараар сунгажээ. Тэрбээр, албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд бусдаар дамжуулан хахууль авсан хэрэгт холбогдон шалгагдаж буй юм.
Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас яллагдагч Т.Д-ийн цагдан хорих хугацааг сунгах санал гаргасныг шүүх хянан хэлэлцээд, хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбар, саналыг харгалзан үзжээ.
Шүүхийн үзсэнээр, хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуух зэрэг эрсдэл арилаагүй гэж дүгнэсэн байна. Тиймээс яллагдагчийг үргэлжлүүлэн цагдан хорих шаардлагатай гэж үзэж, 2026 оны зургадугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Нийтэлсэн огноо2026-06-17





