Тэнхлэг зууч: 2020 оны XII сарын байдлаар шинэ орон сууцны 506 төсөл хэрэгжиж байна www.bloombergtv.mn
“Тэнхлэг зууч”-ийн мэдээлснээр 2020 оны 12 дугаар сарын байдлаар нийт 68 мянга 336 өрхийн шинэ орон сууцны 506 төсөл хэрэгжиж байна. Үүний 75 хувийг нийтийн орон сууцны, 25 хувийг нь хаусны төсөл эзэлж байна.
Хэрэгжиж буй нийт төслийн 65.2 хувь нь захиалга авч байгаа бол 11.7 хувийнх нь захиалга зогсжээ.
Захиалга авч буй шинэ орон сууцны төслүүдийн дундаж үнэ 2.45 сая төгрөг хүрч, өмнөх сараас 2.24 хувиар буурсан байна.
12 дугаар сарын байдлаар Чингэлтэй дүүрэгт дундаж үнэ 3.2 сая төгрөг болж, өмнөх сараас 14.9 хувиар буурсанд “Өсөх дэнж хотхон” нэмэгдсэн нь нөлөө үзүүлжээ.
Харин Улаанбаатар хотын хоёрдогч зах зээл дэх орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ 2.15 сая төгрөг болж, өмнөх сараас 4.81 хувиар, өмнөх оны мөн үеэс 7.78 хувиар өссөнийг “Тэнхлэг зууч”-ийн судалгаанд дурдсан байна.
Нийтэлсэн огноо2021-01-27