1 EGUNE SECURES US$3.5M TO BUILD MONGOLIA’S CULTURALLY ROOTED AI FUTURE WWW.E27.CO PUBLISHED:2025/05/12      2 KT&G TO PLANT 10,000 TREES IN MONGOLIA IN CLIMATE PUSH WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2025/05/12      3 MINIMUM WAGE RAISED ANNUALLY DESPITE LEGAL TWO-YEAR SCHEDULE WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/12      4 MONGOLIA EXPORTS GOODS TO 61 COUNTRIES IN THE FIRST FOUR MONTHS OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/12      5 DIRECT FLIGHTS ON THE MURUN-CHEONGJU ROUTE TO BE LAUNCHED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/12      6 BERJAYA FOOD TO LAUNCH KRISPY KREME IN MONGOLIA WITH SUB-FRANCHISEE WWW.WORLDCOFFEEPORTAL.COM  PUBLISHED:2025/05/12      7 MONGOLIA: THE LAND OF DUNES, DIPLOMACY, AND A FRAGILE DEMOCRACY WWW.KONICHIVALUE.COM  PUBLISHED:2025/05/12      8 INDIA'S SAIL TO IMPORT TRIAL COKING COAL CARGO FROM MONGOLIA, MAYBE BY AIR WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/07      9 UFE- IIAF “FINANCIAL ELITES 2025” INTERNATIONAL CONFERENCE & NETWORKING EVENT. THEME: THE IMPACT OF LEADERS` SUSTAINABLE DECISIONS ON BUSINESS ENTITIES MAY 09. 2025 WWW.UFE.EDU.MN PUBLISHED:2025/05/07      10 FRENCH DEVELOPMENT AGENCY TO OPEN ITS RESIDENT REPRESENTATIVE OFFICE IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/07      ТАСС: СИБИРИЙН ХҮЧ 2 ХООЛОЙГ МОНГОЛООР ДАМЖУУЛАХГҮЙ БАЙХ ТАЛААР АВЧ ҮЗЭЭГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/12     ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ТАСРАХГҮЙ БАЙГАА ТУЛ ИРГЭДИЙН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/12     ХЯМД ҮНЭТЭЙ НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ ЭХЭЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/12     СУУДЛЫН АВТОМАШИНЫ ИМПОРТ 45 МЯНГА 266 БУЮУ ӨМНӨХ ОНЫХООС НЭМЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/12     О.АЛТАНГЭРЭЛ: ТӨГРӨГ НУУР, ЦАГААН СУВАРГА, АСГАТ ЗЭРЭГ ТАВАН ОРДЫН ШАЛГАЛТЫН АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/12     УЛААНБААТАР ХОТОД ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 2024 ОНЫХООС 9.8 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/12     ҮЕРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ САЙЖРУУЛАХАД УНГАР УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/12     "ЦАЦРАГ ИДЭВХТ БОДИСЫН НӨЛӨӨЛӨЛ ХЭМЖИХ ОЛОН УЛСЫН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХААР БОЛЛОО" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     МОНГОЛБАНК НЭГ ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     Ц.ТУВААН: 39 ОРД ДЭЭР ТУХАЙН ОРДЫГ СТРАТЕГИЙН ОРД МӨН ҮҮ, БИШ ҮҮ ГЭДГИЙГ ТОДОРХОЙЛОХОД ЦАГ ИХ ОРНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07    

Үерийн байгууламжийг сайжруулахад Унгар улстай хамтран ажиллана www.news.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Унгар Улсын нийслэл Будапешт хотын дарга Гергей Корачонтой албан ёсны уулзалт хийлээ. Монгол Улс, Унгар Улс 1950 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой тохиож байна. Улаанбаатар, Будапешт хотын дарга нар хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, цаашид олон салбарт үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд энэ харилцаанаас ч өмнө 1930 оны үед Улаанбаатар хотод Унгарын талаас соёлын театр барьж өгсөн түүхтэй гэдгийг онцлов. Өнгөрсөн жилүүдэд Унгар улсын дэмжлэгтэй малын эм, био бэлдмэлийн үйлдвэр байгуулагдаж байсан нь өдгөө ч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улс, Унгар Улстай найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй. Түүнчлэн Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр зарлаж, 2025-2028 онд 24 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төслийн үйл явцын талаар сонирхууллаа.
Мөн 24 мега төслийн хүрээнд дэд бүтцийн салбарт, тэр дундаа метро, авто зам, үерийн ус зайлуулах систем, ус цэвэршүүлэх барилга байгууламжийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийлэв.
Будапешт хотын дарга Гергей Корачон хэлэхдээ, "Будапешт хотод Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулж байгаад талархаж байгаад талархал илэрхийлж байна. Унгарын ард түмэн Монгол Улсын соёл, урлагийг ихээхэн сонирхдог. Соёл, урлагаар дамжуулан аливаа харилцаа хөгждөг. Бид нийтийн тээврийн шийдэл, тэр дундаа метро, трамвай, рашаан, сувиллын хөгжүүлэлт, Дунай мөрнөөс ус хуримтлуулах туршлагын талаар хамтран ажиллахад таатай байх болно. Мөн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтой. Цаашид хоёр хотын хооронд олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байна" гэв.
Тодруулбал, Тэрбээр “Будапешт нь Европын хамгийн анхны метротой хот. Түүнчлэн трамвайн иж бүрэн шугам сүлжээтэй хот юм. Улаанбаатар хот метро болон трамвай байгуулах гэж байгааг оновчтой шийдэл гэж харж байгаа. Учир нь трамвай төслийг хэрэгжүүлснээр авто замын системээ бүрэн шинэчлэх давуу талтай. Бид өөрийн орны туршлагаас хуваалцахад бэлэн” гэв. Уулзалтын төгсгөлд хоёр хотын иргэдийг цэвэр усаар хангаж, бохир усыг цэвэршүүлэх байгальд ээлтэй аргыг нэвтрүүлэх болон үерийн ус зайлуулах чиглэлд харилцан туршлага солилцон хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Хоёр тал ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Будапешт хотын усны салбарын инженер, техникийн ажилтнуудыг Улаанбаатар хотод урьж, ажиллуулахаар боллоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Нийтэлсэн огноо2025-05-12