Тэнхлэг зууч: Хоёрдогч зах зээл дэх орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ 2.15 сая төгрөг байна www.bloombergtv.mn
Улаанбаатар хотын хоёрдогч зах зээл дэх орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ нэгдүгээр сарын байдлаар 2.15 сая төгрөг байна.
Энэ нь өмнөх сараас 4.6 хувиар, өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өссөн үзүүлэлт болохыг “Тэнхлэг зууч” ХХК мэдээллээ. Сүхбаатар дүүрэгт метр квадрат талбайн дундаж үнэ 3.15 сая төгрөг болж өмнөх сараас 11.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 36 хувиар өссөн нь хамгийн өндөр өсөлт болж байна. Харин Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт өсөлт харьцангуй бага түвшинд байна.
Үүнээс гадна цар тахлын үед хотын төвийн орон сууцны үнэ өсөж байгааг “Mongolian Properties”-ийн дэд Ерөнхийлөгч Н.Лхагвасүрэн онцолж байсан юм.
Нийтэлсэн огноо2021-02-24