Тэнхлэг зууч: Шинэ орон сууцны нийлүүлэлт 2020/VII сараас өссөн www.bloombergtv.mn
Энэ оны нэгдүгээр сарын байдлаар нийслэлд 484 төслийн 66 мянга гаруй айлын төсөл хэрэгжиж байна. Үүнээс захиалга авч байгаа 319, захиалга нь зогссон 68 төсөл байгаа аж.
Захиалга авч буй нийт төслийн дийлэнх нь Хан-Уул дүүрэгт байрлалтай байгаа аж. Үүний дараа Баянзүрх дүүрэг орж байна.
Нийслэлд хэрэгжиж байгаа төслүүдийн шинэ орон сууцны нийлүүлэлт өнгөрсөн оны долоодугаар сараас өссөн үзүүлэлттэй байгаа юм. Ялангуяа Хан-Уул дүүрэгт орон сууцны төслийн нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 27.8 хувиар өсжээ.
Захиалга авч буй нийт орон сууцны тоог зэрэглэлээр нь ангилбал 48 хувь нь стандарт, 21.7 хувь нь бизнес зэрэглэлийнх байна. Харин өндөр зэрэглэлд 4.1 хувь нь хамрагдаж байгаа юм.
Нийтэлсэн огноо2021-02-24