Бүх төрлийн тээврийн орлого III улиралд 351.4 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас 8.4 хувиар өсөв www.bloombergtv.mn
Бүх төрлийн тээврийн орлого энэ оны III улиралд 351.4 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас 8.4 хувиар өслөө.
Агаарын тээврээр оны эхний есөн сард 3.3 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 69.8 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Харин агаарын тээврээр зорчигчид энэ оны есдүгээр сард 20.9 мянга болж, өмнөх сараас 9.8 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөд Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн зорчигчид 12 хувиар, Улаанбаатар-Оюутолгой чиглэлийн зорчигчид 27.8 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Үндэсний агаарын тээвэрлэгчдийн орлого оны эхний есөн сард 128.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөд дотоодын нислэгийн зорчигчид 9.3 хувь, олон улсын нислэгийн зорчигчид 10.3 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.
Нийтэлсэн огноо2021-10-21