ГВАН 4 сар дараалан буурав www.bloombergtv.mn
Гадаад валютын албан нөөц дөрөв дэх сардаа дараалан буурсныг Монголбанк мэдээллээ. Гадаад валютын албан нөөц дөрөвдүгээр сард 3.3 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 0.12 хувиар, өмнөх оны мөн үеэс 32.2 хувиар буурсан байна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гадаад валютын албан нөөц 4.89 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрээд байсан юм. Харин түүнээс хойш тасралтгүй буурсаар импортын 6.6 сарын хэрэгцээг хангах түвшинд байна.
Гадаад валютын орох урсгал буурснаар Монголбанк ханшийн тогтвортой байдлыг хангахад дотоод зах зээлд гадаад валют нийлүүлж, макро зохистой бодлогын арга хэмжээ авсан нь гадаад валютын албан нөөц буурахад нөлөөлж байна.
Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд алтны нөөц болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлагатай байгаа ажээ.
Нийтэлсэн огноо2022-05-19