ТЦА: Мопед, скүүтерийн осол 90 хувиар буурчээ www.news.mn
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр мопед, скүүтертэй холбоотой ослын тоо 90 хувиар буурчээ. Мопед, скүүтертэй замын хөдөлгөөнд оролцохдоо 18 нас хүрсэн байх, тээврийн хэрэгслээ бүртгэлд хамруулсан байх, жолоодох эрхийн сургалтад заавал хамрагдсан байх ёстой.
Иргэн та эдгээр шаардлагыг хангасан бол зориулалтын замаар зорчоорой. Зориулалтын зам байхгүй тохиолдолд авто замын зорчих хэсгийн баруун хөвөөгөөр зорчих боломжтой. Явган хүний замаар мопед, скүүтертэй зорчиж огт болохгүй. Мөн явган хүний гарцаар зам хөндлөн гарахдаа өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүйн тулд унаж биш, түрж гарна. Тээврийн цагдаагийн алба хуулийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна гэдгийг албаныхан мэдээллээ. Хотын дарга Б.Пүрэвдагва энэ талаар мэдээлэл өгөхдөө "Авто замын хөвөөгөөр мопед, скүүтер унах 111 км зориулалтын зам барьж дуусгасан. Тэгэхгүй бол нэг жилийн дотор 2700 хүн явган хүний зам дээр скүүтер, мопедод дайруулж, гэмтэж бэрсэн" гэдгийг хэлсэн юм.
Нийтэлсэн огноо2026-09-13





