Тодруулга: Орон сууц 15-наас, ААН-үүдэд ирэх сарын нэгнээс халаалтыг нь өгнө www.eguur.mn
Зарим нутгаар агаарын температур шөнөдөө хасах хэм рүү шилжсэн. Түүнчлэн шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрч, Туул голын хөндийгөөр -4…-6 хэм хүйтэн, бусад хэсгээр 0...+2 хэм хонож буй.
Тэгвэл орон сууц болон ААН-үүдийн халаалт хэзээ ирэх талаар "Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас тодруулахад "Нийслэлийн хэмжээнд орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн халаалтыг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн өгнө. Харин аж ахуйн нэгж, албан байгууллагуудын халаалтыг ирэх сарын 1-нээс өгч эхэлнэ" гэлээ.
Б.САНАА
Нийтэлсэн огноо2026-09-13





