1 MONGOLIA AND FRANCE AGREE TO STRENGTHEN SCHOOL LUNCH PROGRAM WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/09/13      2 MONGOLIA TURNS TO UNTAPPED RESOURCES FOR ITS NEXT PHASE OF ECONOMIC GROWTH WWW.DEVDISCOURSE.COM PUBLISHED:2026/09/13      3 FIRST CENTRAL HOSPITAL INTRODUCES ROBOTIC SURGERY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/13      4 58-YEAR-OLD MONGOLIAN PRESIDENT BENCH-PRESSES 100KG; LEAVES INTERNET IMPRESSED WWW.INDIANEXPRESS.COM PUBLISHED:2026/09/13      5 NATIONAL MUSEUM OF NATURAL SCIENCES CONSTRUCTION REACHED 83% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/13      6 PINE NUT HARVESTING BANNED IN 2026 AMID FOOD SHORTAGES FOR WILDLIFE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/13      7 TRUMP’S SON WITH KAZAKH TUNGSTEN TIES LOST IN MONGOLIAN MOUNTAINS WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/09/10      8 MONGOLIA TO HOLD PARLIAMENTARY HEARING ON EPSTEIN FILES IN OCTOBER WWW.AZERNEWS.AZ PUBLISHED:2026/09/10      9 MONGOLIA'S FOREIGN TRADE TURNOVER SURGES NEARLY 37 PCT IN FIRST 8 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/09/10      10 MONGOLIA SIGNS MOU WITH BLACKROCK FMA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/10      ТОДРУУЛГА: ОРОН СУУЦ 15-НААС, ААН-ҮҮДЭД ИРЭХ САРЫН НЭГНЭЭС ХАЛААЛТЫГ НЬ ӨГНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13     ОЮУ ТОЛГОЙН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭНД МОНГОЛЫН ТАЛЫН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМТАЙ ХОЛБООТОЙ ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13     ОРОСЫН ТОМООХОН НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ДРОНЫ ХАЛДЛАГАД ӨРТӨЖ, АЖИЛЛАГААГАА ЗОГСООЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13     МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ХУВЬ ОРЧИМД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫН ЗОРИЛТ ТАВИЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13     БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 83 ХУВЬТАЙ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13     ТЦА: МОПЕД, СКҮҮТЕРИЙН ОСОЛ 90 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13     ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТЭЭ УРТ ХУГАЦААНД ТОГТВОРЖУУЛЖ, ГАЗРЫН ТОС, НҮҮРС-ХИМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     ГОЛОМТ БАНК ХАРИЛЦАГЧДЫНХАА ХУДАЛДАА, ТӨЛБӨР ТООЦООГ ДЭМЖИХЭЭР BANK OF CHINA-ТАЙ СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     АНЭУ-ТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Оросын томоохон нефть боловсруулах үйлдвэр дроны халдлагад өртөж, ажиллагаагаа зогсоожээ www.itoim.mn

ОХУ-ын “Роснефть” компанийн эзэмшдэг Рязань хотын нефть боловсруулах үйлдвэр Украины дроны халдлагын дараа үйл ажиллагаагаа зогсоосон талаар салбарын эх сурвалжууд мэдээлжээ.
Тус үйлдвэрт өнгөрсөн амралтын өдөр болсон халдлагын үеэр газрын тос боловсруулах үндсэн CDU-6 болон CDU-4 төхөөрөмжүүд зогссон байна. Тэдгээрээс CDU-6 нь галд өртсөн бөгөөд жилд 8 сая тонн буюу өдөрт ойролцоогоор 160 мянган баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай. Энэ нь үйлдвэрийн нийт хүчин чадлын бараг тал хувийг эзэлдэг байна.
Мөн гурав дахь үндсэн төхөөрөмж болох CDU-3 нь тавдугаар сарын дунд үеэс засвартай байгаа аж. Гэмтсэн төхөөрөмжүүдийг сэргээн засварлахад хэдэн долоо хоног шаардлагатай байгаа аж.
Рязань хотын нефть боловсруулах үйлдвэр нь Москва болон орчмын бүс нутгийг шатахуунаар хангадаг томоохон үйлдвэрүүдийн нэг. Тус үйлдвэр энэ онд тавдугаар болон долдугаар сард мөн дроны халдлагад өртөж байсан бөгөөд долдугаар сарын халдлагын дараа 2-3 долоо хоног үйл ажиллагаагаа зогсоож байжээ.
Украин ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүд болон шатахуун нийлүүлэх дэд бүтцэд хийх дроны халдлагаа сүүлийн саруудад эрчимжүүлээд байгаа. Үүний улмаас Оросын дотоодын шатахууны үйлдвэрлэл буурч, зарим бүс нутагт нийлүүлэлтийн хүндрэл үүсээд байна.
Энэ нөхцөл байдал Монголын шатахууны зах зээлд анхаарах ёстой эрсдэл болж байна. Учир нь энэ мэт дроны халдлагуудаас шалтгаалан ОХУ-д нефть боловсруулах хүчин чадал доголдож, дэлхийн хэмжээнд дизель түлшний нийлүүлэлт чангарах төлөвтэй байгаа аж. Иймээс Рязань дахь үйлдвэр дахин ажиллагаагаа зогсоосон нь дан ганц Оросын дотоодын асуудал биш бөгөөд ОХУ-аас шатахууны өндөр хамааралтай Монголын хувьд нийлүүлэлт, үнэ болон өвлийн улирлын шатахууны нөөцөд анхаарах шаардлагатайг харуулсан эрсдэл болж байна.
Эх сурвалж: The Moscow Times   
Бэлтгэсэн: Д.Номин



Нийтэлсэн огноо2026-09-13