1 FOREIGN TRADE TURNOVER REACHES USD 22.8 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/13      2 MONGOLIA AND FRANCE AGREE TO STRENGTHEN SCHOOL LUNCH PROGRAM WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/09/13      3 MONGOLIA TURNS TO UNTAPPED RESOURCES FOR ITS NEXT PHASE OF ECONOMIC GROWTH WWW.DEVDISCOURSE.COM PUBLISHED:2026/09/13      4 FIRST CENTRAL HOSPITAL INTRODUCES ROBOTIC SURGERY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/13      5 58-YEAR-OLD MONGOLIAN PRESIDENT BENCH-PRESSES 100KG; LEAVES INTERNET IMPRESSED WWW.INDIANEXPRESS.COM PUBLISHED:2026/09/13      6 NATIONAL MUSEUM OF NATURAL SCIENCES CONSTRUCTION REACHED 83% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/13      7 PINE NUT HARVESTING BANNED IN 2026 AMID FOOD SHORTAGES FOR WILDLIFE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/13      8 TRUMP’S SON WITH KAZAKH TUNGSTEN TIES LOST IN MONGOLIAN MOUNTAINS WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/09/10      9 MONGOLIA TO HOLD PARLIAMENTARY HEARING ON EPSTEIN FILES IN OCTOBER WWW.AZERNEWS.AZ PUBLISHED:2026/09/10      10 MONGOLIA'S FOREIGN TRADE TURNOVER SURGES NEARLY 37 PCT IN FIRST 8 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/09/10      ОХУ-ЫН ЭРХҮҮ МУЖ ГАДААДЫН ИРГЭДИЙГ ЦЭРЭГТ ЗУУЧИЛЖ, ЭЛСҮҮЛСЭН ХҮМҮҮСТ ОЛГОХ ШАГНАЛЫН ХЭМЖЭЭГЭЭ $18,000-Д ХҮРГЭВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14     ТОДРУУЛГА: ОРОН СУУЦ 15-НААС, ААН-ҮҮДЭД ИРЭХ САРЫН НЭГНЭЭС ХАЛААЛТЫГ НЬ ӨГНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13     ОЮУ ТОЛГОЙН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭНД МОНГОЛЫН ТАЛЫН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМТАЙ ХОЛБООТОЙ ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13     ОРОСЫН ТОМООХОН НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ДРОНЫ ХАЛДЛАГАД ӨРТӨЖ, АЖИЛЛАГААГАА ЗОГСООЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13     МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ХУВЬ ОРЧИМД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫН ЗОРИЛТ ТАВИЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13     БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 83 ХУВЬТАЙ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13     ТЦА: МОПЕД, СКҮҮТЕРИЙН ОСОЛ 90 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13     ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТЭЭ УРТ ХУГАЦААНД ТОГТВОРЖУУЛЖ, ГАЗРЫН ТОС, НҮҮРС-ХИМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10     ГОЛОМТ БАНК ХАРИЛЦАГЧДЫНХАА ХУДАЛДАА, ТӨЛБӨР ТООЦООГ ДЭМЖИХЭЭР BANK OF CHINA-ТАЙ СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ОХУ-ын Эрхүү муж гадаадын иргэдийг цэрэгт зуучилж, элсүүлсэн хүмүүст олгох шагналын хэмжээгээ $18,000-д хүргэв www.ikon.mn

Эрхүү мужийн захиргаа гадаадын иргэд болон харьяалалгүй иргэдийг Оросын цэргийн албанд амжилттай элсүүлж чадсан хүмүүст олгох шагнал урамшууллын хэмжээг ОХУ-ын хэмжээнд хамгийн өндөр түвшинд хүргэх шийдвэрийг Пүрэв гарагт гаргажээ.

Уг шийдвэрийн дагуу зуучлагч нь цэргийн гэрээт албанд элсүүлсэн гадаадын иргэн бүрийн тоогоор 1.5 сая рубль ($17,800 орчим) авахаар болсон байна.

Энэ нь сүүлийн долоон сарын хугацаанд дөрөв дахин нэмэгдэж, Оросын бусад бүх бүс нутгуудын амласан шагналаас давсан хэмжээ болохыг Вёрстка суваг мэдээлжээ.

Эрхүү муж өмнө нь иргэний харьяаллаас үл хамааран байгуулагдсан гэрээ бүрийн тоогоор 400,000 рублийн ($4,700) шагналыг зуучлагчдад олгодог байсан юм. Харин сүүлийн шийдвэрээр гадаадын болон харьяалалгүй иргэдийн урамшууллыг онцгойлон дөрөв дахин өсгөж, Оросын бусад бүс нутгуудаас элсүүлсэн цэрэг бүрийн үнэлгээг 800,000 рубль ($9,500) болгон хоёр дахин өсгөжээ.

Эрхүүгийн энэ шийдвэр Оросын бүс нутгуудын удирдлага дээрээс өгсөн цэрэг элсүүлэх квотоо гүйцээхийн тулд эрчимтэй ажиллаж байгааг харуулсан нэг жишээ болж байна.

Саяхан Смоленск муж зуучлагчийн шагналыг 115,000 рублиэс ($1,300) нэг сая рубль ($11,900) болгон огцом өсгөсөн бол Рязань муж 805,000 рубль ($9,500) болгон өсгөжээ.

Украины эрх баригчид өмнө нь 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар Умард Солонгосыг оролцуулалгүйгээр Оросын талд дэлхийн 136 улсын 28,000 гаруй иргэн тулалдаж байгааг мэдээлж байв.

Пүрэв гарагт нийтлэгдсэн Эмнести Интернэйшнл байгууллагын тайланд иргэдийг цэрэгт элсүүлэх Оросын хүчин чармайлт нь улам бүр “хууран мэхлэлт, албадлага, мөлжлөгийн арга хэлбэртэй” болж байгаа талаар дурдсан байна.

 

Эх сурвалж: The Moscow Times



Нийтэлсэн огноо2026-09-14