1 MONGOLIAN RAILWAY EXPANDS COAL EXPORT LOGISTICS WITH MIXED TRANSPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      2 FOREIGN MINISTER BATTSETSEG VISITS UPPSALA COUNTY IN SWEDEN WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/03      3 POLICY SUPPORT TO BOOST WOOL AND CASHMERE EXPORTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      4 ULAANBAATAR APPROVES 2026 BUDGET AMENDMENTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      5 MONGOLIAN PEACEKEEPERS PROTECT OVER 1,400 CIVILIANS IN SOUTH SUDAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/03      6 ULAANBAATAR ELECTRICITY DISTRIBUTION NETWORK TO BE EXPANDED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      7 CAPITAL CITY SETS APRIL 15 DEADLINE TO LAUNCH ALL 2026 CONSTRUCTION PROJECTS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/02      8 FOREIGN MINISTER TO PAY OFFICIAL VISIT TO SWEDEN AND NORWAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/02      9 PDAC 2026: MONGOLIA’S EXHIBITION BOOTH OFFICIALLY OPENED WWW.EN.MININGINSIGHT.MN PUBLISHED:2026/03/02      10 APPROXIMATELY 281 CITIZENS OF MONGOLIA RESIDE IN THE MIDDLE EAST, 40 OF WHOM ARE IN ISRAEL WWW.OPEN.KG PUBLISHED:2026/03/02      ШАНХАЙ-УЛААНБААТАР-ШАНХАЙ ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ОРЛОГО 2025 ОНД 74 ТЭРБУМААР ӨСӨЖ, 584.6 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ЗАСГИЙН ГАЗАР 5.95 ХУВИЙН ХҮҮТЭЙ, ЗУРГААН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ 500 САЯ ДОЛЛАРЫН БОНД ГАРГАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     НООС, НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     САНГИЙН ЯАМ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛД ИТГЭЖ ЭХЭЛСЭН НЬ БОНДЫН АРИЛЖААНААС ХАРАГДАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ГАНДАНГИЙН ДЭНЖИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ХАМГИЙН ТОМ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     ГУРАВДАГЧ ХӨРШӨӨС ЧАНАГШ: ИХ ГҮРНҮҮДИЙН ӨРСӨЛДӨӨН ДУНДАХ МОНГОЛ-АМЕРИКИЙН ХАРИЛЦАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/03     МАНАЙ УЛС СТРАТЕГИЙН НӨӨЦӨӨРӨӨ ДЭЛХИЙД ЧУХАЛ БАЙР СУУРЬ ЭЗЛЭХ БОЛОМЖТОЙ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 500 БАГШ ХИЙМЭЛ ОЮУНД СУРАЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02     СЗХ: 47 КОМПАНИ 946.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ҮСХ: Барилгын өртгийн ерөнхий индекс II улиралд өмнөх улирлаас 9.3 хувиар өслөө www.bloombergtv.mn

Энэ оны II улиралд барилгын өртгийн индекс өмнөх улирлаас 9.3 хувиар өсөж, 204.9 нэгж болсон байна. Ерөнхий индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Барилгын өртгийн ерөнхий индексийг гаргахад тооцдог гурван дэд индексээс орон сууцны барилгын өртгийн индекс өмнөх оны мөн үеэс хамгийн өндөр хувиар өссөн бол улирлын өсөлт нь 8.3 хувьтай байна. Энэ нь барилгын материалын өртөг, машин механизмын түрээсийн зардал, цалингийн зардал өссөнтэй холбоотой байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Харин орон сууцны бус барилгын өртгийн индекс II улиралд өмнөх улирлаас 10 хувиар буюу хамгийн их хувиар өсжээ. Индексийн өсөлтөд сургуулийн барилгын өртөг 13.1 хувиар, эмнэлэг сувиллын барилгын өртөг 7.8 хувиар, оффисын барилгын өртөг 13.1 хувиар өссөнтэй холбоотой байна.
2021 онд индексүүдийн ерөнхий төлөв II-IV улиралд харьцангуй тогтвортой түвшинд хадгалагдаж байснаа энэ оны II улирлаас ийнхүү огцом өсөж эхэлжээ.
Хилийн боомтын нэвтрүүлэх чадал, төмөр замын ачаа тээврийн эргэлт, импортын барилгын материалын өртөг өссөнөөс шалтгаалж улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийн төсөвт өртөг нэмэгдсэн аж.
Өртгийн зөрүүг тооцож 2023 онд улсын төсвөөс барилгын компаниудад 270 тэрбум төгрөг олгохоор Засгийн газар шийдвэрлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор барилгын материалын үнийн өсөлт тооцсон магадлалын ажилд есдүгээр сарын нэгэн гэхэд аудит оруулахаар болсон байна.



Нийтэлсэн огноо2022-08-11