Ундны усны 30 орчим хувь нь стандартад нийцдэггүй www.eagle.mn
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улсын хэмжээнд ундны усны чанарыг шинжилжээ. Нийт 5000 гаруй цэгээс авсан усны дээжийн тал хувь нь стандартад хүрэхгүй болох нь тогтоогдсон байна. Нөхөн жорлогийн улмаас өнгөн хөрс бохирдож, ундны усны чанар, стандартад өөрчлөлт орох тохиолдол элбэг. Үүний улмаас гэдэсний халдварт өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байгаа юм. Тиймээс нийт ундны усны 30 гаруй хувь нь шүүлтүүр суурилуулж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсний дараа хэрэглэх шаардлагатай болох нь тогтоогдсон байна.
Энэ талаар Шинжлэх ухааны академийн Газар зүй, гео экологийн хүрээлэнгийн усны шинжилгээний газрын эрхлэгч Б.Оджаргал "5000 гаруй уст цэгийг шинжилгээнд хамруулсан. Үүний тал хувь нь ундны усны стандартын шаардлага хангаагүй. Нийслэлийн тухайд, харьцангүй гайгүй байсан. Гэхдээ фторын агууламж бага байдаг. Гэхдээ гэр хороололд буй худгуудын тухайд усны чанар, найрлага нь харилцан адилгүй байсан" гэв.
Нийтэлсэн огноо2022-12-07