Монгол Улсын COP17-ын манлайллыг олон улсын Diplomatic World сэтгүүл онцоллоо www.eguur.mn
Diplomatic World сэтгүүлийн 80 дахь дугаарт Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир дэлхийн өндөр түвшний удирдагчдын хамт онцолжээ.
COP17 Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир олон улсын Diplomatic World сэтгүүлд онцолжээ. Энэ нь Монгол Улсын олон улсын манлайллыг харуулж буй илрэл юм.
Улирал тутамдаа 20,000 гаруй мянган хувь хэвлэгдэж Европ даяар хүрдэг "Diplomatic World" сэтгүүлийн энэ зуны улиралын 80 дахь дугаарт Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, КОП17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очирыг онцолжээ.
"Diplomatic World" сэтгүүл нь Олон улсын улс төр, дипломат харилцаа, бизнес, санхүү, эдийн засаг, соёлын дипломат ажиллагаа болон эрүүл мэндийн чиглэлээр нийтлэл бэлтгэдэг бөгөөд эдийн засаг, улс төр, дипломат хүрээний шийдвэр гаргагчдыг холбодог “exclusive interface” буюу онцгой холбогч платформ хэмээн мөн тодорхойлдог байна.
Энэ утгаараа 80 дахь дугаартаа Монгол улсаас Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, КОП17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очирыг онцолсон явдал нь Дэлхий нийт наймдугаар сарын 17-24-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд анхаарлаа хандуулж буйг илэрхийж байгаа явдал болжээ.
Нийтэлсэн огноо2026-07-24





